Н. СугарБарилга дээр ажиллаж байсан иргэн 16 давхраас 13 давхар руу унаж бэртжээ
- 2025/04/04

- 593 өдрийн өмнө

- 1 мин уншина

Урин дулааны улирал эхлэн, барилга бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлаагүйгээс үүдэн иргэд гэмтэх цаашлаад амь насаа алдах эрсдэл үүсч байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст барилга дээр засвар хийж байсан хүн уналаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 51 настай иргэн Б барилгын ажил хийх явцдаа 16 давхраас 13 давхар руу унаж зүүн далны доод хэсгээ хугалж гэмтээсэн байна.

Иймээс иргэд та бүхэн барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

- Шинэ
- Хандалттай