horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Монгол цэргийн нэгдсэн холбооны 11 жилийн ой тохиож байна

Монгол цэргийн дайчин уламжлал, алдар гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн албаны нэр хүнд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бэхжүүлэх, хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх  зорилгоор байгуулагдсан Монгол цэргийн нэгдсэн холбооны 11 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Байгуулагдсан цагаасаа хойш  эх оронч үндэсний үзэл бахархлыг хөгжүүлэн, ард түмнийг соён гэгээрүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгын хүрээнд иргэд, олон нийт, нийгэмд чиглэсэн 300 гаруй ажил, арга хэмжээг зохион байгуулжээ.

Өдгөө 21 аймаг, 9 дүүрэг, гадаадад 2 нийт 32 салбар холбоотой, 50 гаруй төрийн бус байгууллага, 120 гаруй мянган гишүүн, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний байгууллага болон хөгжиж байна.

0/1000