Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд экстрим спортын талбай тохижуулж дууслаа. Тус бүтээн байгуулалтад экстрим спортын талбай, авто синема, задгай тайз, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамж, худалдааны гудамж, явган болон дугуйн зам, дугуй түрээсийн талбай, ногоон байгууламж, чийрэгжүүлэлтийн талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай болон болон бусад тохижилтыг хийлээ. Мөн дээрх экстрем спортын талбайд тэшүүрийн хэсгийг байгуулна.








