horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Нүүрс тээврийн компаниудын үйл ажиллагааг шалгана

post-img

Зам тээврийн яамнаас хилийн боомтоор нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 14-25-нд хийнэ гэдгийг мэдээллээ. Тодруулбал, улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавихад баримтлах удирдамжийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгах аж. Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан, тээврийн хэрэгслийн техникийн шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана хэмээн мэдээллээ.

0/1000