Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Галзуу ганц долоо дахь тоглолт “Эйпс” үү, “Металл” уу?
- 2025/04/17

- 21 өдрийн өмнө

- 3 мин уншина

Маргааш “Бишрэлт металл” болон “Эс Жи Эйпс” багуудын аль нь финалд шалгарахаа шийднэ. Цувралын сүүлчийн буюу долоо дахь тоглолтод “Бишрэлт металл” түүх бүтээх үү? “Эс Жи Эйпс” анх удаа финалдах уу? Сагсан бөмбөг сонирхдог хүн бүр энэ тоглолтод анхаарлаа хандуулж байна. Хоёр багийн цуврал эхлэхэд дийлэнх хүмүүс металлыг цувралд ялна гэж байлаа. Гэтэл цуврал бодсоноос тэс өөр эхлэв. Дийлэнх хүмүүсийн таамгийг эвдэж, 3:0-ээр мичнүүд илүүрхлээ. Яг энэ үед “Металл” нэр төрийн нэг хожлоо авав. Энэ тоглолтод Б.Сүхбатыг магтахгүй байхын аргагүй. Түүний оновчтой шидэлтүүд унаагүй бол цуврал 4:0-ээр дуусах байв. Харин үүнээс хойш бөмбөг бөөрөнхий гэдэг шиг цуврал аль хэдийнэ 3:3 болж тэнцжээ.

Одоо жинхэнээсээ нэг нь гэртээ харьж, нөгөө нь дараагийн шатанд үлдэх галзуу ганц тоглолт биднийг хүлээж байна. Хоёр багийн гал гарсан ширүүн тоглолт, онооны дээр доор яваа байдал, тоглогчдын тэмцэл, үзэгчдийн сэтгэл хөдлөл, ордны уур амьсгалыг энд дурдахгүй байхын аргагүй. Үнэхээр энэ улирлын хасагдах шатны тоглолтууд үзэгчдийг “жаргааж” байна.

Хоёр баг хоёулаа дараагийн шатанд үлдвэл аль аль нь түүх бүтээнэ.

“Эс Жи Эйпс” энэ цувралд яагаад хожих ёстой вэ?

Тэд хамгийн сүүлд өнгөрсөн жил яг энэ шатнаас металлд хожигдож улирлаа өндөрлүүлж байв. Энэ улиралд дахин хасагдах шатанд таарч, өнгөрсөн жилийн даагаа нэхэхийн төлөө тэмцэж буй. Уг нь тэдэнд ганцхан хожил хэрэгтэй байсан ч гурван боломжоо ашиглаж чадсангүй. Одоо ганцхан боломж л үлдсэн.

Мөн эйпс хожвол анх удаа финалдаж, багийнхаа түүхэнд шинэ амжилт тогтооно. Мэдээж лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч “Хасын хүлгүүд”-тэй таарна. Энэ цуврал мэдээж сонирхолтой болох нь ойлгомжтой.

“Бишрэлт металл” энэ цувралд яагаад хожих ёстой вэ?

Тэд сүүлийн хоёр жил дараалан финалдсан ч хараахан лигийн аварга болж чадаагүй л байна. Энэ удаа ч мөн хасагдах шатаа давбал гурван удаа финалдаж, “Хасын хүлгүүд”-ээс хариугаа авах боломж гарна. Хамгийн гол хүчин зүйл нь хасагдах шатанд 3:1 биш, 3:0-ээс эргэн ирж ялсан гэдэг айхтар том түүхийг “Металл” баг бүтээхэд ганцхан хожил дутуу байна. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд өмнө нь гарч байгаагүй амжилт билээ. Ийм чухал ач холбогдолтой тоглолтууд бид бүгдийг хүлээж байна.

Дахин хэлье. “Эйпс” баг эзнээ сагсан бөмбөгт үлдээж, хамтдаа аваргын төлөө аяллаа үргэлжлүүлэх үү эсвэл “Металл” хасагдах шатанд 4 дараалан хожиж, түүх бүтээн, эрч хүч, урам зориг дүүрэн аваргуудын эсрэг аваргын цом булаалдах уу?

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, гал гарсан 7 дахь тоглолтын тасалбар аль хэдийнэ борлуулагдаад дуусжээ. Энэ бол сагсан бөмбөг.

- Шинэ
- Хандалттай