Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
БНСУ-д суугаа элчин сайд С.Сүхболд: Виз өгнө гэдэг бол нэвтрэх баталгаа биш!
- 2025/04/18

- 21 өдрийн өмнө

- 3 мин уншина

БНСУ-руу олон Монголчууд сурах, аялах, хөдөлмөрлөх зорилгоор зорчдог. Гэвч зарим иргэд тодорхойгүй шалтгаанаар БНСУ-ын хил дээрээс буцааж байгаад бухимдалтай байгаа юм. Олон хоног төлөвлөж, зорьж явсан хүмүүс хил дээрээс буцахаар сэтгэл зүй, эдийн засгаараа хохирох нь ойлгомжтой. Гэвч үүнд хариуцлага хүлээх эзэн байдаггүй. Хамгийн гол нь виз гарчхаад байхад буцааж байгааг ойлгохгүй байна гэж олон хүмүүс ярьдаг. Тэгвэл энэ талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа элчид сайд С.Сүхболд дараах тайлбарыг хийжээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд С.Сүхболд “Монгол Улсын иргэд хил дээрээс буцаж байгаа асуудал сүүлийн үед анхаарал татаж байна. Бид Элчин сайдын яамны фейсбүүкээр дамжуулаад хил дээр ирэх тохиолдолд юуг анхаарах ёстой вэ гэдэг санамжуудыг өгч байгаа.

Зарим иргэд шүүмжлээд байгаа нь юу вэ гэхээр оруулахгүй байсан юм бол Виз яах гэж гаргаж өгч байгаа юм бэ гэдэг асуудал яриад байгаа. Үүн дээр бид нягталж үзсэн. Виз өгнө гэдэг бол нэвтрэх баталгаа биш. Хил дээр буцаагдаж байгаа иргэдээс манайд өргөдөл гомдлууд ирдэг. Бид нар нэг ажилтнаа тусгайлан Инчион нисэх буудал руу явуулж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллаж байгаа” гэв.

Мөн тэрээр “Ирж байгаа иргэд хэд хэдэн зүйл дээр анхаармаар байна. Нэгдүгээрт: аяллын виз гэдэг бол аяллын зорилгоор л ирэх ёстой. Энэ зөвхөн аяллын зорилготой байх ёстой. Гэтэл иргэд маань тодорхой хугацаанд энд байгаад байна. Мэдээж ойлгомжтой. Ямар зорилгоор байгаад байгаа нь. Энэ нь бас тодорхой хэмжээнд нотлогдоод байх шиг байна. Тэгэхээр өмнө нь хэд хэдэн удаа ирэхдээ энд 70, 80 хоногоор байсан бол юу хийсэн гэдгээ иргэд нотлох шаардлагатай. Үүнийг Солонгосын цагаачлалын алба асууж лавлаж байгаа.

Хоёрдугаарт: Хаяг зөрдөг асуудал. Ирж байгаа иргэд хилээр нэвтрэх хуудсан дээрээ хаягаа маш тодорхой тавих хэрэгтэй. Өөр хаяг тавьчихаар тэр хаяг руу нь утасдаж лавладаг. Тэгэнгүүт тэр хүнийг мэдэхгүй, ийм хүн ирэхгүй, байхгүй гэсэн ийм зүйл гардаг. Өөрөөр хэлбэл хэний урилгаар, аялал жуулчлалаар ирэх гэж байгаа вэ гэдгээ анх виз мэдүүлэхдээ тавьсан тухайн байрлах хаягтайгаа нийцэж байх ёстой юм байна.

Гуравдугаарт: Урьж байгаа хүний тухай мэдээллийг тодорхой тавих ёстой. Ийм зүйл үүд дээр анхаарах хэрэгтэй гэж иргэд дээ хэлмээр байна.

Сүүлийн үед байрлаж байгаа байр, түр саатуулах байр шаардлага стандарт хангахгүй гэдэг зүйлүүд яригдаж байгаа. Өнгөрсөн оны 9 сард би яг өөрийн биеэр очиж тэр байрны нөхцөл байдалтай танилцаж байсан. Одоо дахиад очих гэж байгаа. Дахиад очиж үнэхээр иргэдийн хэлээд байгаа тийм нөхцөл байдал байна уу гэдгийг нягталж үзнэ. Иргэд хэрвээ үнэхээр эрх нь зөрчигдөж байвал Манай элчин сайдын яам руу холбогдоорой. Бид нар шаардлагатай арга хэмжээнүүдийг аваад ажиллаад явж байгаа” хэмээв.

- Шинэ
- Хандалттай
2025-04-18 03:55:10
Zailaachee ajlaa xii chadahgui bol ajlaa og