“Шунхлай Холдинг” компани 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс “Скайтел” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авч, “Скайтел” ХХК нь “Шунхлай” группийн бүрэлдэхүүнд бүрэн нэгдлээ. 1999 онд Монгол, БНСУ-ын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “СКАЙтел” ХХК-ийн хувьцааг 2010 онд Монгол талын хамтрагчид болох “Шунхлай Холдинг” болон “Алтай Холдинг” тус тус худалдан авч, Монголын тэргүүлэгч группийн хөрөнгө оруулалттай үндэсний оператор компани болсон юм.
“СКАЙтел” ХХК 2025 оноос эхлэн “Шунхлай” группийн бүрэлдэхүүнд нэгдэж, бизнесийн шинэ үеийг эхлүүлж байна. Энэхүү шинэчлэл нь компанийн урт хугацааны өсөлт, тогтвортой хөгжил, стратегийн уялдаа холбоо, үйлчилгээний уян хатан байдал зэргийг нэмэгдүүлж, хэрэглэгчид, хамтрагч, түншүүдтэйгээ харилцах харилцаанд шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.
“СКАЙтел” группийн хувьд 25 жилийн хугацаанд :
- 1999 онд Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх эрхээ авч байгуулагдав.
- 2010 онд 100% Монголын хөрөнгө оруулалттай компани боллоо.
- 2012 онд Үйл ажиллагаагаа өргөжүүлж IPTV болон, өндөр хурдны интернэт, суурийн утасны үйлчилгээг нэгтгэсэн гурвалсан үйлчилгээг эхлүүлэв.
- 2017 онд Үүрэн холбооны 4-р үеийн 4G LTE технологи нэвтрүүллээ.
- 2023 онд SkyGO үйлчилгээ шинэчлэгдэж дараа үеийн технологи болох GO+ технологид шилжлээ.
- 2024 онд Орон даяар 4G LTE сүлжээтэй боллоо.
- 2025 онд “СКАЙтел” ХХК нь 26 жилийн ой дээрээ ийнхүү дахин нэгэн шинэ үеийг эхлүүлж байна.
- Бидэнд итгэл хүлээлгэж, хамтдаа хөгжиж ирсэн эрхэм хэрэглэгчид, үе үеийн ажилтнууд, түншүүд, хөрөнгө оруулагч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье!
СКАЙтел Ирээдүйг өнгөлнө