Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай цахим өргөдлийг энэ сарын 12-нд үүсгэн иргэдийн саналыг авч буй.
Иргэн Б.Батбилэг энэхүү өргөдлийг санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар 77,750 иргэн гарын үсгээ зурж нэгджээ.
Өргөдөлд “Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэж өгнө үү. Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” гэсэн байна.
Өргөдлийн санал авах хугацаа дуусахад ердөө 7 хоног үлдээд байна.
Тус өргөдөлд 100,000 хүний цахим гарын үсэгт хүрвэл хуулийн төсөл санаачлах эрх үүсэх юм.
2025-04-18 10:07:00
Авсан цалингийнхаа эхнэх нийгийм даатгалийн шимтгэлдээ өгөөд байншдээ