horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл СЗХ-нд ажиллалаа

post-img

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл анх удаа ордноос гарч, Санхүүгийн зохицуулах хороонд ажиллахын зэрэгцээ энэ 7 хоногийн хурлаа ч хийж амжжээ.

Дэгийн тухай хуульд заасны дагуу тус зөвлөл парламентаар хэлэлцэх асуудлын товыг баталдаг. Монгол Улсын санхүүг зохицуулж буй төв байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, гишүүдийг шинээр томилсныхоо үр дүнг шалгангаа төрөөс зохицуулалт хийх шаардлагатай зээлийн хүүгийн дарамт, цахим аппликэйшны зээл, банк бус санхүүгийн байгууллагууд, барьцаалан зээлдүүлэх төвүүдийн үйл ажиллагаа, лизингийн үйлчилгээг хэрхэн “Хүн төвт” эрх зүйн шинэчлэлд тусгах хэрэгцээ, шаардлагаа хэлэлцчихэв. Д.Амарбаясгалан даргын үзэж буйгаар иргэдээ хохирол багатайгаар санхүүгийн үйлчилгээ авах, өр, зээлийн хүүгийн дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнчлэн итгэлцэлд түшиглэдэг санхүү, банкны тогтолцоогоо бодлогоор дэмжиж, хамгаалах, эрх тэгш байдлыг бий болгохыг зорьж, энэ хаврын чуулганы хугацаанд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь чухал ажээ.

Зээлийн хүүгийн дарамт зах зээлийн зарчмыг алдагдуулсан явдлыг таслан зогсоох ёстой гэж тэрбээр онцолсон юм. Банкны үйлчилгээ хот, хөдөөд ялгаатай байгааг, манай улсын даатгалын салбар 25 жилийн өмнө батлагдсан хуулиар зохицуулагддаг, даатгуулагчдын хохирлыг бүрэн дүүрэн барагдуулдаг болох, мөнгө хүүлэлтийн эсрэг эрүүл орчин бүрдүүлэхэд УИХ-ын зүгээс яаралтай арга хэмжээ авна. Шаардлагатай хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйд нийцнэ хэмээжээ.

0/1000