УИХ дахь ХҮН-ын бүлэг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намд иргэнээс ирсэн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаа аж. Иргэнээс ирсэн мэдээлэл нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон Төгрөг нуурын ордыг зарсантай холбоотой, ноцтой байж болохоор байгаа тул олон нийтэд болон зохих газар нь хүргэе гэж дээрх хэвлэлийн хурлыг хийсэн гэнэ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа “2006.03.23-нд “Женко” клубээс Х.Баттулга гэж хүн гарын үсэг зураад “Daewoo international Corporation” ХХК руу явуулсан албан бичиг байна. 20-иод жилийн өмнө Монголын бизнесийн салбарт “Номаранг”-ийн хэрэг гэж 10 сая долларын, олон хохирогчтой залилангийн хэрэг гарсан. Яг энэ “Женко” группээс явсан албан бичиг дээр “Номаранг”-ийн хэрэгтэй холбоотой хариуцлагыг “Монгол шуудан” болон Монголбанк дээр нээсэн хохирлыг миний бие хүлээнэ гээд хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ бол тухайн хэргийг тодруулах, цааш нь нарийвчлан шалгах гэм буруутайг нь тогтоох, эргэн сэргээхэд ноцтой баримт учраас дурдаж байна.
Хоёрдугаарт, хамгийн ноцтой нь энэ албан бичигт Монголын байгалийн баялаг нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна, Хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн маягтай шууд бичсэн санал хүсэлт байна. Энэ бол өнөөдрийн ярьж байгаа Төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй учраас ноцтой гэж үзэж байна. Энэ бичгийг тухайн үеийн УИХ-ын гишүүн явуулсан. Тиймээс энэ мэдээллийг нэмэлт нотлох баримт болгож, АТГ-д хүргүүлнэ” гэв.
2025-04-21 07:58:35
Номурангийн мөнгийг Женко Баттулга тэргүүтэй нөхдүүд хулхидаж шомбодоод нөгөө солонгосууд нутагтаа шоронд ороод дууссан шүү. Тэгэхэд Голомтын Баясгалан хуйвалдаж Номурангаас аккредитив гүйлгээгээр мөнгө орж ирэнгүйт Номурангийн зөвшөөрөлгүй Баттулга аваад баахан хүнд хувааж тараасан байдаг.