Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хүүхэд, залуучуудын театрын ардын 1.5 га талбайг чөлөөлж, Бэйсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бэйсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.