horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр СХД-ийн хэмжээнд 818.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

post-img

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Энэ хугацаанд 2.3 сая ам метр талбайгаас нийт 818.6 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна. 

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ЗДТГ, түүний дэргэдэх 33 газар, хэлтэс, 43 хороо, хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1548 аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-д, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл болон иргэдийн бүлэг зэрэг байгууллагууд хамтран оролцлоо. 

0/1000