horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Б.Батцэцэг: Б.Оргил-Эрдэнийг Тайландад сураглаж болох бүх газруудаар хайж байгаа

post-img

“Ice Top” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ энэ сарын 6-наас хойш сураггүй алга болсон гэх мэдээлэл гараад буй. Энэ дагуу түүний ар гэрийнхэн “Хүний наймаа бололтой. Яаралтай малайз хэл мэддэг хүн холбогдоорой” гэх зэргээр цахим орчинд мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд ГХЯ анхаарч эхэлжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бид иргэн болгоны араас хөөцөлддөг. Бид нарт мэдээллийг өгсөн даруйд Тайландад байгаа Элчин сайдын яам бүх хууль хяналтын байгууллага, эмнэлэг зэрэг сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад, хайж сураглаж байгаа.  Малайз улсад манай Элчин сайдын яам байдаггүй. Тайландаас хамаарч, хариуцаж ажилладаг. Одоогоор консулын мэдээг аваагүй байна. Тэгэхээр хариу, сураг ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ийм тохиолдол их гардаг. 230-аад мянган монгол иргэн гадаадад амьдарч, хөдөлмөрлөж байна.  Янз бүрийн хэрэг төвөгт их орно, алга болно, амь эрсдэнэ, өвчин зовлонд нэрвэгдэнэ, янз бүрийн хүнд нөхцөлд орно. Бид бүхий л мэдээллийг авдаг. Бүгдийг нь хэвлэлээр тэр болгон мэдээлээд байдаггүй. Анхаарал татаад яг хэвлэлээр гарсан асуудлуудын тухайд мэдээлэл өгөөд явж байгаа” гэв.

0/1000