horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Нохойд уруулж байгаа охиныг харсан атлаа хэн ч туслаагүй байна

post-img


Улаанбаатар хотын төвд буюу Хүүхдийн паркийн хажууд “Рио тинто” групп 10.2 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнд хоёр эгчтэйгээ хамт салхилж явсан охин нохойд хазуулж, уруулсан хэрэг уржигдар гарлаа.

Тухайн үйл явдал хяналтын камерт бичигдэж үлджээ. Хошуувчгүй, сул нохой гэмгүй явж байсан охин руу дайрч, хазаж байхад хажуугаар явж байсан хүмүүс тусламж үзүүлэлгүй, харсаар хажуугаар нь өнгөрч буй нь уг бичлэгээс харагдана.

Нохойд хазуулсан охины ээж иргэн Б.Баяржаргал: Миний охин одоо их түгшүүртэй “Гарт маань нохойны арьс мэдрэгдээд байна” гээд байгаа. Нохойд хазуулж байхдаа хажуугаар явж байгаа хүмүүсээс тусламж гуйхад, хэн ч очоогүй байна лээ. Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүдэг газарт охиноо тийм том нохойд уруулна гэж яаж санах вэ дээ. Гол нь тэр даруй хариуцлагатай арга хэмжээ аваагүй уг паркийн ажилчдад гомдож байна. Миний охин нохойнд уруулж байхдаа хажуугаар явж байсан хоёр залуугаас “Ах аа, туслаарай” гэж орилоод, дараа нь сандал дээр сууж байсан эгчээс тусламж гуйхад хэн нь ч ирээгүй” гэсэн.

Охины ээж хэрэг гарах үед хамт байгаагүй учраас камерын бичлэг үзжээ. Нохой гурван минут орчим охиныг зуурч байхад хүн гарч ирээгүй. Хажуугаар нь явж байсан хүмүүс тусламж үзүүлээгүй байна.

“Улаанбаатар парк”-ийн үйл ажиллагааны менежер Г.Бат-Учрал: Зарим иргэд хуулиа биелүүлдэггүй. Бид хуулийн дагуу байхыг шаарддаг. Тухайлбал 10 кг-аас дээш жинтэй нохойг хошуувчтай, хөтөлж явах ёстой. Гэтэл иргэд энэ шаардлагыг хүлээж авдаггүй. Хэл амаар доромжилно, амьтан ад үзлээ гэдэг. Манайх хойд талдаа нохойн парктай.

Тэгвэл тус үйл явдлын талаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас тодруулахад тус нохой эзэнтэй байжээ. Нохойгоо бусдад аюулгүй байлгах үүргээ биелүүлээгүй эзнийг нь торгох хариуцлага хүлээлгэх юм байна.

0/1000
Zochib

RIO TINTO-N HEDEN TENEG YUMNUUD NOHOIGOO AVCHIR GEJ REKLAMDAAD BAISAN. MONGOLIIN NOHOITOI HUMUUS NOHOI SHIGEE HYTSSAN YUMNUUD BAIDAG YUM SHDE

Зочин

Хүүхдийн паркийн зүүн талын, замын цагдаагийн арын байранд зөрсөн болгон руу дайрч байдаг ийм овчарк нохой байдаг. Эзэн нь ерөөсөө хошуувч зүүлгэдэггүй. Нохойгоо аваад баруун тийшээ паркын зүг авч яваад баалгаж шээлгээд байх шиг байдаг. Тэр нохой бараг мөн дөө. Замын цагдаагийн арын цагдаагийн газрын хүмүүс бараг мэднэ дээ.

dalai

Шууд бууд. Хүн хазсан нохой артаан болдог