horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг 21 сарын хугацаанд барьж дуусгана

post-img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох бэлтгэлийн талаар хэлэлцлээ. Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгөв.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: БНХАУ-тай хамтарсан төмөр зам барих ажлын нээлт тавдугаар сарын 14-нд Гашуунсухайтад болно. Нээлтийн дараа бүтээн байгуулалтын ажил хоёр талд шууд эхэлнэ. Манай улсын хувьд өөрийн газар дээр хийх бүтээн байгуулалтдаа олон улсын тендер зарласан. Тендер 4 дүгээр сарын 30-нд нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар хоёр компани саналаа ирүүлсэн. Төмөр замыг богино хугацаанд холбох, ашиглалтад оруулахын төлөө ажлыг эрт эхлүүлж буй. Эхний байдлаар төмөр замын холболтын ажил нэг жил 9 сарын хугацаанд хийгдэх төлөвлөгөөтэй буй. Төмөр зам ашиглалтад орох хүртэл Хятадын талд тээвэрлэх 10 сая тонн нүүрсийг зөвхөн төмөр замаар тээвэрлэх талаар гэрээнд оруулж, Хятадын талтай тохиролцсон. Өөрөөр хэлбэл одоо тээвэр хийж байгаа Цогтцэцийгээс Гашуунсухайт хүртэлх төмөр замаар тээвэрлэж өгнө.

0/1000