Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ахыгаа заазуурдчихлаа гэх дуудлага энэ сарын 18-ны шөнийн 03:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Уг дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиход, төрсөн ах дүү болох нэр бүхий хоёр иргэн хамт архи ууж байхдаа маргалдсан байжээ. Үүний улмаас дүү нь төрсөн ахынхаа толгой, урууланд заазуураар зүсэж гэмтээсэн байсан аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай