Төв аймгийн Жаргалант суманд гарсан галын улмаас бага насны 3 хүүхэд амиа алдсан. Тус сумын төвд байх галын машин асдаггүй учраас Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас гал унтраах баг ирсэн боловч хол зам туулсны улмаас хүүхдүүдийг аврахад оройтсон байжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр ” Харамсалтай зүйл тохиожээ. Гүн эмгэнэл илэрхийлье! Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, үр дагаврыг арилгах бодлогыг Засгийн газар, агентлаг нь авч яваад, хэрэгжүүлэх чиг үүргийг орон нутагт шилжүүлж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг засаг дарга хариуцдаг баймаар байна. Энэ салбарын босоо тогтолцоог задлах цаг болжээ. Хэн, юу хариуцахаа тодорхой болгоё! Эрх мэдэл, чиг үүргийн төвлөрлийг задлах цаг болжээ” гэв.