horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

О.Тулга: 7 дахь тоглолтын дараа харамссан. Гэхдээ том зургаар бид ялсан

post-img

Тамирчин хүн шазруун, дайчин, шартай гээд олон төрлийн зан чанартай байдаг. Эдгээр тодорхойлолтод багтах олон ч тамирчин бий. Гэхдээ бардамнахгүйгээр, хөөрч давилахгүйгээр хийх зүйлээ даруухан хийж, өөрийгөө харуулдаг ч тамирчид бий. Үүний тод жишээ бол “Сэлэнгэ бодонс” багийн тамирчин Отгондарийн Тулга. Түүний баг байгуулагдаад хоёр жил болж байгаа ч богино хугацаанд МСБХ-ны Үндэсний дээд лигийн хагас шигшээд шалгарч, багийнхаа хувьд шинэ түүх бүтээсэн. “Шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ бүгдийг авбал өөрийгөө алдана. Цензур байх ёстой” хэмээн даруухан ярих түүний ирээдүй гэрлээр дүүрэн байна гэдгийг ярилцаж байх зуураа бодож суулаа. Плэй-оффын үеэр өөрийгөө харуулж, олон ч хөгжөөн дэмжигчтэй болсон түүний ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

–Урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Урт улирал байлаа. Багийнхаа хамт хагас шигшээд шалгарч, НБА-ын тамирчинтай эх орныхоо талбайд тоглосон гээд “Сэлэнгэ бодонс” баг дуулиан шуугиантай байлаа. Плэй-оффын тоглолтуудын талаар ярилцлагаа эхэлье.

Плэй-оффын цуврал гайхалтай өнгөрсөн. “Сэлэнгэ бодонс” баг маань өнгөрсөн жил анх удаа плэй-оффын шатанд шалгарсан бол энэ жил амжилтаа ахиулаад, хагас шигшээ шат хүртэл явж чадсан. Үүгээрээ түүх бичсэн.

–Танай баг NBA-ын тамирчин ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн. Казинсыг ирэх мэдээг хэрхэн хүлээн авсан бэ?

Миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Талбай дээр холбогчийн үүрэг гүйцэтгээд, дамжуулалт өгч тоглох нь маш гайхалтай байсан. Ялангуяа эхний шатанд “BCH Knights” багтай тоглосон цуврал зүүд шиг мөчүүдээр дүүрэн байлаа. Хамгийн дурсамжтай нь тав дахь тоглолт буюу бид дараагийн шат руу явах хожил авсан тоглолт байсан. Тэндээс өөртөө итгэх итгэл олж аваад, ирэх жил багаараа амжилтаа ахиулах итгэл, үнэмшилтэй болсон.

–Казинсыг Монголд ирсний дараах анхны бэлтгэлийн тухай ярьж өгөөч. Өмнө нь харж байгаагүй шинэ орчинд хэл, соёл нь өөр танихгүй хүмүүстэй эхний бэлтгэлээ хийх өдөр ямар байсан бол гэж сонирхож байна.

Казинс ирээд л эхний бэлтгэл дээр бидэнтэй маш дотно болсон. Өмнө нь мэддэг найзтайгаа уулзаж байгаа юм шиг дотно байдлыг шууд үүсгэж чадсан. Ер нь бид  хамтарч тоглоход амар байсан. Сагсан бөмбөгийн спорт заавал хэлээр бус биеийн хэлэмжээр ярих боломжтой байдаг учраас үл ойлголцол гараагүй. Бид Монголд, тэр Америкт сагс тоглож байсан. Сагсан бөмбөгийн хэлээр ярилцаж байсан учраас асуудал гараагүй. Хурдан ойлголцож, нөхөрлөөд цөөхөн тоглолтод нэг баг болж ууссан нь сайхан мөч байлаа.

–Плэй-оффоор О.Тулгын тоглолтыг харж, “Энэ тоглогчийг дэмжиж байна. Тоглолт нь таалагдаж байна. Сэтгэл санаагаа удирддаг, тайван тамирчин байна” гэх олон сэтгэгдэл харсан л даа. Яг тухайн тоглолтуудад хэрхэн өөрийгөө бэлдсэн бэ?

Улирлын эхнээс плэй-оффын шийдвэрлэх тоглолтуудад бэлдсэн. Үүнд хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол манай багийн дасгалжуулагч Предраг Стояанчев. Дасгалжуулагч маань биднийг бэлтгэл бүр дээр яг 7 дахь тоглолттой өдөр юм шиг байлгаж байсан болохоор тоглолтуудад сэтгэл санаагаа хянаад явах боломжтой байсан. Би өөрөө бэлтгэлээ аль болох тайван, амар байдлаар хялбарчилж хийдэг байсан бол гадаадаас шинэ дасгалжуулагч ирснээр биднийг шахаж, өөрсдийн минь боломжит сайн хувилбар руу түлхэж өгсөн. Яг тэр уур амьсгалыг бэлтгэл бүртээ үүсгэх чадваруудыг сурч авсан.

Үүнийгээ зуны болон дараа дараагийн бэлтгэлүүд дээрээ ашиглана гэж бодож буй. Хувийн бэлтгэл дээр аль болох шинэ мэдлэг олж авах, миний явах гэж буй замаар хэдийнэ явсан хүмүүстэй очиж уулзаж зөвлөгөө, мэргэн ухаан авах аргуудыг ашиглаж байсан. Мөн менторуудтайгаа уулзсан. Тэд маань хөрсөн дээрээ буухад хэрэгтэй зөвлөгөө өгдөг. Түүнчлэн би цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө авсан. Нэг зүйлээс болж плэй-оффын тоглолтуудад сайн тоглосон гэж бодохгүй байна. Олон боломжуудын нэгдэл, үр дүн нь эцсийн тоглолтуудад гарсан байх. Олон хүүхэд, залуучууд урам авч байгаад баярласан. Давхар өөрөө урам авч, илүү их урагшлах тэмүүлэлтэй болсон.

–Тоглолтын өмнө хувийн оноо тэдийг авна гэж бодсон зүйл байдаг байх. Гэхдээ тоглолтын уур амьсгалаас шалтгаалж, бодсон шигээ тоглохгүй байх, айлаас ирэх тактик гээд таамаглах аргагүй нөхцөл байдалд хэрхэн өөрийгөө удирддаг вэ?

Сайхан асуулт байна. Удирдаж чадахгүй зүйл талбай дээр маш их гарна. Тиймээс аль болох өөрийнхөө удирдаж чадах зүйлээ удирдахыг хичээнэ. Жишээлбэл сэтгэл санаа, дараагийн гаргах шийдвэр, паниканд орсон үедээ тайван байх, амьсгалах техникүүдийг хэрэглэх зэргээр удирдаж байсан. Би ментороосоо зөвлөгөө авч байсан л даа. “Удирдаж чадахгүй зүйлээ яаж удирдах вэ?” гэсэн чинь “Тийм зүйл байхгүй. Удирдах юмаа удирдах хэрэгтэй. Тэр нь чи өөрөө  сонголт хийх” гэсэн. Би тоглолтын өмнө төлөвлөгөө гаргаад, тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичдэг. Тухайлбал: Би өнөөдөр бөмбөг алдалтаа 0 байлгана гэхчлэн. Гэхдээ заримдаа төлөвлөсөн дүндээ хүрч чадахгүй үе байна. Хүрэх ч үе байна. Тоглолтын дараа “Бичсэн төлөвлөгөөндөө хүрч чадсан уу? Чадаагүй юу” гэж анализ хийдэг. Олон үйл явцын дараа өөрийгөө удирдах нь илүү амар болох юм билээ.

–Аав тань сагсан бөмбөгийн тамирчин байсан шүү дээ. Тиймээс ч чамайг сагсан бөмбөгт орох том шалтгаан, үлгэр дуурайл болсон байх. О.Тулга яг хэзээнээс сагсан бөмбөгийн спорттой хөл нийлүүлсэн бэ?

Анх 2012 онд сагсан бөмбөгийн тэмцээнд орсон. Тухайн үед манай аав намайг дасгалжуулсан. Арван жилийн бүх л тэмцээнүүд дээр дагаж явдаг. Үүний ачаар сагсан бөмбөгийн суурь минь сайн тавигдсан гэж боддог. Хэр баргийн лигийн тамирчдын мэдэхгүй ойлголтууд, сэтгэлгээг багаасаа суулгасан. Миний аав сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга Жамсранжавын Отгондарь гэж хүн бий. Аавын маань багш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал. Тэр хүнээс дамжиж ирсэн сэтгэлгээнүүд бага багаар надад сууж, одоогийн Тулга гэх тамирчин бий болсон. Одоо ч гэсэн аав маань тоглолт бүр дээр минь зөвлөгөө өгч байгаа. Зарим зөвлөгөөг яг өөрөө тоглоод хожиж, хожигдсоныхоо дараа “Аан энийг хэлээд байж” гэж ойлгож, сурч буй.

Сагсан бөмбөг гэх том далайд сэлж сурах гээд л явж байна. Бага багаар шинэ зүйл мэдэж байгаа болохоор улам илүү донтож, шунаж байна. Аль болох бусдад үлгэр дуурайл үзүүлэх зөв тамирчин байхыг хичээж буй. Ц.Цэвэрбал багш яг тэр зөв тамирчин байх сэтгэлгээг суулгадаг хүн. Манай аав ч гэсэн тийм зан чанартай. Мөн өөр шилдэг тамирчид болох Тунгалагийн Санчир, одоо аваргын төлөө тоглож буй Д.Мөнхтүвшин, Б.Билгүүн нар Ц.Цэвэрбал багшийн бүтээгдэхүүн, үр жимснүүд. Ах нараасаа үлгэр дуурайл аваад, зөв тамирчин байхыг зорьж байна.

–Сая хэллээ л дээ. Зөв тамирчин байхыг хичээдэг гэж. Сүүлийн үед тамирчид ёс зүйн зөрчил, алдаа гаргасан зэргээр шийтгүүлэх, торгуулах тохиолдол их гарч байна. Мэдээж сагс бол биеийн контакттай спорт. Талбай дээр нэгнийгээ өдөөн хатгах, хор шарыг нь малтах зэрэг үйлдэл харагддаг л даа. Чамд ч бас тохиолдсон гэж харсан. Тийм дайралт ирэх үед хэрхэн өөрийгөө удирддаг вэ?

Талбай дээр зөв хор шартай байх хэрэгтэй. Тэр хүмүүс тэмцэж байгаа. Сагсанбөмбөг хагас контакттай. Манай Монголын сагс Азидаа нэлээн хүчтэйдээ ордог. Олон гадаад тамирчин ирээд үүнийг хэлж байсан. Зарим зүйл хэмжээнээсээ хэтэрвэл дэмий. Тиймээс үүн дээр анхаараад тэр зүйлээсээ суралцаад явбал бид илүү хөгжих байх. 5, 10 жилийн өмнө Монголын сагсанбөмбөг заалгүй, тэмцээн зохиох боломжгүй байсан. Сайнтай муутай бүгдийг нь үзэж байна. Миний хувьд аль болох зөв байхыг хичээдэг. Зарим хүнээс “Чи жаахан хор шартай, хүчтэй үзээч” гэсэн сэтгэгдэл ирдэг л дээ. Аль болох л зохицуулаад, зөв тоглохыг боддог.

Сагсанбөмбөг бол хүндлэл, нэгдэл. Олон ард түмнийг нэгтгэдэг гоё спорт учраас эерэг байлгавал зүгээр гэж бодож байна.

–Танай багийн тамирчдын талаар сөрөг сэтгэгдэл их байсан. Ялангуяа Казинс ирэх үеэр. НБА-ын тамирчин байсан ч түүнд туслаад хамтраад тоглочих хүн алга. Монгол тоглогчид нь чадваргүй байна гэхчлэн. Эдгээр сэтгэгдэл дээр чиний хувьд юу хэлэх вэ?

Шүүмжлэлийг, сэтгэгдлүүдийг хүлээж авна. Зарим хүн үнэн ярьж байгаа, зарим нь зөв ойлголтгүй байгаа. Хувь тамирчныхаа үүднээс шүүмжлэлийг өсөх, дэвжих боломж гэж хараад, сул талаа засаж сайжруулахыг хичээдэг. “Дэлхийн тамирчин ирлээ. Тэр хүнээс суралцаарай. Түүнд туслаарай. Чадварт нь тааруулаад тоглоорой” гэснийг зөвөөр хүлээж авсан.

Гэхдээ авахгүй зүйл гэж бий. Цензур байх хэрэгтэй. Бүх зүйлийг авах гээд байвал би өөрийгөө алдана. Авахыг нь аваад, хаяхыг нь хаях ухаанаар явдаг.

ДеМаркус Казинс гээд НБА-ын супер од, хэдэн сая долларын гэрээ хийсэн тамирчинтай тоглоно гэдэг дээр хэлсэнчлэн нэр төрийн хэрэг. Тэр хүний тоглосон түвшин, бидний тоглосон түвшин тэнгэр газар шиг зөрүүтэй. Тэр зөрүүг ойртуулахын тулд ДеМаркус өөрөө сайн хичээсэн. Үүний ачаар бид түвшин ахиад, дараагийн замд гарах хүчийг хурдасгаж өгсөн. Авсан юм ч их байсан. Тэр хэрээр шүүмжлэх зүйл ч байсан байх.

–“Хасын хүлгүүд” багтай 7 дахь тоглолт гаргасан ч хожигдсон шүү дээ. Сүүлийн тоглолтыг тэгэх байж дээ гэсэн бодол төрж, харамссан уу?

Мэдээж харамссан. Бүтэлгүйтсэн юм шиг мэдрэмж төрсөн. Яагаад гэвэл “Шилдэг тамирчны замналд толбо үүсгэчихлээ” гэж бодсон. Үүн дээр шаналсан. Дараа нь бид багаараа хоол идэж байхад манай баг хоёрхон жилийн дотор том багуудтай өрсөлдөөд, хагас шигшээд шалгараад, өдөр бүр “М банк” аренаг дүүргэж байсан гэдгээрээ бахархсан. Том зургаар бид ялсан юм байна гэдгийг тэр орой мэдсэн. Тэгээд гайгүй болсон. Казинс ч мөн бидэнд урмын үг хэлээд, дараа жил ирэх болно гэж амласан болохоор манай баг итгэлтэй, түшигтэй байсан.

Г.БОЛОР-ЭРДЭНЭД САНАЛ ТАВИСАНД ЮМ БОДООГҮЙ

–Плэй-оффын тоглолт дуусаагүй байхад танай багаас “Эрдэнэт майнерс”-ын Г.Болор-Эрдэнэд санал тавьсан. Энэ талаар хөгжөөн дэмжигчид сөрөг сэтгэгдэл илэрхийлж байсан. Чи холбон тоглогч шүү дээ. Г.Болор-Эрдэнэ мөн ялгаагүй. “О.Тулгыг яах гэж байгаа юм. Чухал тоглолтын өмнө санал тавиад, тамирчнаа бодоогүй” гэж үзэгчид шүүмжилсэн. Энэ тал дээр О.Тулга ямар бодолтой байв. Юу мэдэрсэн бэ?

Г.Болор-Эрдэнэд санал тавих үеэр би цахим хаягуудаа хаагаад фейсбүүк, инстаграмдаа идэвхгүй байсан. Тэр мэдээг сонсоогүй. Дараа нь манай захирал тайлбарлаж хэлсэн болохоор хүндээр хүлээж аваагүй.

-Багтайгаа гэрээгээ сунгасан уу?

Өнгөрсөн улирал багтаа нэгдээд, гурван жилийн гэрээ байгуулсан. Энэ улирал эхний жил минь байлаа. Үлдсэн хоёр жилдээ тоглоно гэсэн бодолтой байгаа.

–Хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг. Нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг талаар яриач.

Өглөө цэцэрлэгт хүрээлэнд гүйж байгаа. Мөн биеийн хүчний дасгал хийж байна. Манай сагс нэлээн контакттай учраас бие бялдраа хөгжүүлэх тал дээр энэ зун ажиллана. Орой нь найзуудтайгаа уулзана. Плэй-оффын үеэр цахим орчинд идэвхгүй, бусадтай харилцах харилцаагаа хязгаарлачихсан байсан. Одоо буцаад найз нөхөд, гэр бүлийн харилцаагаа сэргээгээд, тайван байдалдаа орж байна.

–Шантрах үе гарч байв уу? Тамирчин хүн бүрт шантрах үе тулгардаг байх. Хамгийн их шантраад, больё гэж бодож байсан үе чамд байсан уу?

Хамгийн их шантарсан үе гэвэл плэй-офф эхлэхийн өмнө 2024-2025 оны тоглолт. Дарамт ирж байсан болохоор шантарсан. Яг талбай дээр харагдаагүй ч талбайн гадна тэмцэлтэй тулгарсан. Би өөрөө хүмүүст “Битгий бууж өгөөрэй, хичээгээрэй” гэж хэлж байсан ч үнэхээр бууж өгөх үе ирдэг юм байна лээ. Тэр үед манай багийнхан маш их тус болсон. Бид байнга хамт цагийг өнгөрөөж байсан. Хожсон ч, хожигдсон ч хамтдаа байсан болохоор багийнхныгаа харахаар урам зоригтой болж байсан. Шантарсан үедээ ойр дотны хүмүүстэй хамт байх хэрэгтэй юм билээ.

Эсрэгээрээ ганцаараа байгаад, өрөөндөө тусгаарлагдаад байвал улам хэцүү болох юм байна лээ. Мэдээж, энэ бүх зүйлийг би ааваасаа сонсож байсан. Багаасаа аавыг дагаад, тоглолтыг нь үзээд явж байхад, хожигдох үед ямар хэцүү  байдаг вэ, хожих үедээ яаж даруухан, бардамнахгүй явах вэ гэдгийг харсан. Яг тэр үеийг их санадаг юм байна лээ.

Шантрах үе ирнэ гэдгийг мэдэж байсан учраас их хэцүү байгаагүй. Энэ бол тамирчны туулах ёстой зам. Мэдээж хэцүү замын ард том ерөөл бий. Тэр шагналыг, баяр баяслыг олж авах нь хамгийн сайхан байсан.

–Хөгжөөн дэмжигч болон чамаас урам авч байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

Магадгүй бид даруухан, дөлгөөн байдаг хэдий ч хожихыг маш их эрмэлзэж байгаа. Тоглож дуусаад, хөгжөөн дэмжигчдийнхээ алга ташилтыг сонсох хамгийн сайхан байдаг. Сүүлд хөлбөмбөгийн тэмцээн үзэж байхад, гадаад тамирчид тоглож дуусаад, алга ташаад, хөгжөөн дэмжигчид рүүгээ нээлттэй хандаж байсан. Монголчууд даруухан, хаалттай юм шиг байж магадгүй. “Хал нь гаднаа, хайр нь дотроо” гэдэг шиг та нартаа хайртай шүү. Үргэлж хамт байгаарай. Дараагийн улиралд бүгдээрээ хамтдаа хүчтэй орж ирцгээе! Тамирчин дүү нартаа хичээгээрэй гэж хэлье. Бид урд нь зам гаргаад явж байгаа. Мэдээж шантрах үе байна. Тэр үед надад чөлөөтэй хандаж болно. Миний инстаграм руу бичиж болно. Аль болох урам зориг, тэмүүлэл болох гэрэл дамжуулахыг маш их хичээж байгаа. Амьдралын зөв хэв маягтай, зөв тамирчин болж, эргэн тойрондоо үлгэр дуурайл болцгооё!

0/1000
Мундаг сайн дүүдээ өндөр өндөр амжилт хүсье.

Мундаг дүүдээ өндрөөс өндөр амжилт хүсье.Сайн бсан шүү.