horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Бүсийн зөвлөлийн анхны хурал хойд бүсэд эхэллээ

post-img

Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан. Ингээд Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хурлыг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай  мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан билээ.

“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу хойд бүсийн зөвлөлийн анхны хурал өнөөдөр Булган аймгийн спортын ордонд эхэллээ. Энэ хуралд Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, бүсийн хөгжлийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцож байна.

Энэхүү хурлаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргана. 

Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд Аж үйлдвэрийн дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгаад байгаа юм. 

0/1000