horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Хойд бүсийн анхдугаар хурлын дараа Засгийн газрын тогтоол гарна

post-img

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, бүсээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүд,  эрдэмтэн судлаачид, аймаг, сум багийн ИТХ-ын дарга,төлөөлөгчид, Засаг дарга, Бүсийн иргэд, болон аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож буй “Хойд бүсийн” анхдугаар хуралдааны дараа Засгийн газрын хуралдаан болж, тогтоол гарна.

Засгийн хуралдаанаар хойд бүсийн тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын шийдвэр гарах юм.

Тодруулбал, Эгийн голын усан цахилгаан станцын асуудал болон Засгийн газрын есдүгээр тэмдэглэлийн хэрэгжилтийг танилцуулна. 

Хөвсгөл аймгийн тухайд аялал жуулчлалын бүс нутаг. Тиймээс хойд, урд хөрштэй аялал жуулчлалыг холбоход босоо чиглэлийн авто зам, Ханх-Хатгалын авто замын асуудлаас гадна хүн амын өсөлттэй холбоотой эрчим хүчний хэрэглээ хомсдож буй бол Булган аймаг хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа юм. 

0/1000