horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Генералуудын өдөр тохиож байна

post-img

Тэртээ 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол буюу генерал цолыг анх удаа олгосон түүхтэй.

2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.

Монгол Улсын генерал цолтнуудын хамгийн ахмад нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул 103 настай хурандаа генерал С.Лувсангомбо юм.

Харин цор ганц эмэгтэй генерал болох бригадын генерал Г.Болор Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд “Генерал” цол олгож байжээ.

Монгол Улсад анхны генерал цолыг олгож эхэлснээс хойш маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал, хошууч генерал, бригадын генерал энэ эрхэм цолыг нийт 224 эрхэмд олгожээ.

0/1000