horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

ГХЯ: Малайз Улсад амиа алдсан Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна

post-img

“Ice top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад нас барсан гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ энэ сарын 24-ны өдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Үүнээс хойш хар тамхинаас болж нас барсан, цогцос нь замын хажуугаас олдсон гэх зэргээр олон мэдээлэл хөвөрсөн. Тэгвэл Гадаад харилцааны яамнаас энэ талаар залруулга гаргажээ.

Тодруулбал, “Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо.

Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, ташаа ойлголт төрүүлж, талийгаачийн ар гэр, ойр тойрныхонд хүндээр тусахаас гадна холбогдох хууль тогтоомжийг зөрчиж болзошгүй анхаарна уу” гэжээ.

0/1000
orchlon

malaiz ulsd Har tamhi hrglj baigd hvnii naimaand ortsiishde pusda tas yumn dr Ugaasa tgl nr hvndiin tsewer awj uldhiin toloonuujl bga Ice topiin hmtlg gishuudn gshuun unnig mdj bgdaa Mne tom ah nar ice topiihnte naiz Tgd unnig ugaasa hlsen Ugaasa tgl hvnii naimd ortsn bga hvnii yug ni zadln shinjilgee hiihvde hhaha

Батбилэг

Гадаад яам гэж хэдэн хэлээ хазсан гадаадад амьдарч байгаад ирсэн эрхтэн дархтангуудын мангар хүүхдүүдээр дүүрчихсэн газар. Хэзээ ч иргэдийн төлөө ажилладаггүй. Хогийн шаарнууд.

Хашсолонго

Болсон болоогүй энэ олон сайтууд гашуудаж ядаж байгаа хүмүүсийн зовлонгоор голоо зогоочих юм болимоор юмаа өлөнгүүдээ