Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хөвсгөл олон улсын нисэх буудалтай, Эрдэнэт бонд, хавдрын эмнэлэгтэй, Булган аж үйлдвэрийн парктай болно
- 2025/04/30

- 5 өдрийн өмнө

- 5 мин уншина

“Бүсчилсэн хөгжил” хойд бүсийн анхны хурал Булган аймагт боллоо

Монгол Улсын Засгийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан. Ингээд Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэхээр 2025 оны 03 дугаар сарын 06-нд шийдвэрлэсэн юм.

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд хангайн, хойд, говийн, төвийн, зүүн, баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан. Ийн Булган аймагт “Хойд бүсийн анхдугаар хуралдаан” болж өнгөрлөө. Тус бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд Аж үйлдвэрийн дэд бүс” гэж онцолсон.

Бүсийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын гишүүдээс гадна төрийн захиргааны байгууллагууд, хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгч оролцлоо.

Энэ үеэр таван салбар хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Анхны хуралд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь онцлох зүйл байлаа. Ингээд мега төслүүдийг эрэмбэлж, хойд бүсэд тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн нь тус бүсийн иргэдийн сэтгэлд нийцэж байгаа нь харагдаж байв.

Мэдээж хуралдааныг дагаад төсөв, санхүүгийн зардал өндөр гарсан нь тодорхой. Нам ярихгүй, манай танай аймаг гэхгүй бүсээрээ хөгжих гэдгийг урдаа тавьж, асуудлаа эрэмбэлж, гарц шийдлийг олж харсан юм болов уу хэмээн томилолтод явсан сэтгүүлч би дүгнэсэн юм. Харин олон нийтэд хийх ажлаа зарласан Засгийн газрын үр дүнг хүлээх, чих тавих л үлдлээ. Ингээд энэ хурлаас гарсан дараах шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Хөвсгөл аймгийг олон улсын нисэх онгоцны буудалтай болгоно

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын онгоцны буудлыг аялал жуулчлалыг дэмжих хүрээнд олон улсын зэрэглэлтэй болгож, гадаадын онгоц хүлээн авдаг болгохоор шийдлээ. Энэ хүрээнд визгүй зорчих бүс бий болгоно гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ онцолсон бол ССАЖЗ-ын сайд Ч.Номин “Мөрөн хотын онгоцны буудлыг 4С буюу олон улсын нисэх онгоцны буудал болгоход Зам, тээврийн яамтай хамтрахаар болов. Ингэснээр орон нутагт шууд нислэг ирэх, орон нутгийн эдийн засагт шууд нөлөөлөх боломж бий болно. Энэ ажлын туршилт болгон ирэх тавдугаар сараас эхлэн БНСУ-аас нислэг хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

“Эг голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө ажиллана

Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр “Эг голын усан цахилгаан станц төслийг бүс нутагтаа нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлсэн. Ингээд Засгийн газрын хуралдаанаар оруулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн үүнийг онцолж, “Уг төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана” гэлээ.

Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, Дэлхийн цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-гийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.

“Шинэ Мөрөн” худалдааны төвд Засгийн газар 5.2 тэрбум төгрөг зээлнэ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байрлах “Шинэ Мөрөн” худалдааны төв галд өртөж, уг төвд үйл ажиллагаа явуулж байсан 270 иргэн эд хөрөнгөөрөө хохирсон. Тэгвэл тус төвийн үйл ажиллагааг жигдэртэл Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 5.2 тэрбум төгрөг зээлээр олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. “Шинэ Мөрөн” орон нутгийн өмчит компани энэ мөнгөөр шинэ зах бариад, Засгийн газарт буцаан төлөх юм байна.

Харин энэ талаар тус аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар: “Шинэ Мөрөн” худалдааны төвийн түрээслэгчдийг 10 дугаар сарын 1 гэхэд ажлын байртай болгоно. “Шинэ Мөрөн” худалдаа, үйлчилгээний төв 100% орон нутгийн өмчит компани. Золгүй явдлаар худалдааны төв шатсан. Энд үйл ажиллагаа явуулж байсан 264 түрээслэгч бий. Эдгээр хүнээс судалгаа авахад 154 хүн ажлын байртай болъё, 110 хүн хохирлоо барагдуулъя гэсэн санал өгсөн” хэмээсэн юм.

Орхон аймаг “Эрдэнэт” бонд гаргаж, хавдрын эмнэлэгтэй болно

Орхон аймаг анх удаагаа “Эрдэнэт” бонд гаргах тухай хойд бүсийн анхны хурлаар онцоллоо. Тус аймгийн засаг дарга Б.Зоригтбаяр “Манай аймаг Монгол Улсад анх удаагаа “Эрдэнэт бонд” үнэт цаас гаргахаар ажиллаж байна. Энэ ажлыг Засгийн газар, Сангийн яам дэмжинэ гэдэгт найдаж байна” хэмээн хурлын эхэнд онцлов. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” бонд” гаргахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдгийг уг хурлын индэр дээрээс мэдэгдлээ.

Мөн Эрдэнэт хотод Эрүүл мэндийн яамны харьяа хавдрын эмнэлэг байгуулахаар боллоо. Тодруулбал: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харьяанд байдаг “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болгоно. Ингэснээр хойд бүсийн иргэд хавдрын бүх төрлийн үйлчилгээг Улаанбаатар хотоос бус, Эрдэнэт хотоос авах боломжтой болох юм. Хойд бүсийн 306 мянга гаруй иргэнээс 3500 нь ХСҮТ-д хяналтад байдаг бол 800 иргэн жилд хавдраар оношлогддог гэсэн судалгаа бий.

Булганд үйлдвэр технологийн парк байгуулна

Булган аймгийн нийт иргэдийн 60 хувийг малчин, тариаланчид эзэлдэг. Тиймээс хувийн бизнес эрхэлж буй хүмүүст дэмжлэг үзүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр 6 жил хүртэлх хугацаатай, 6 хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Мөн тус аймгийн Баян-Агт, Сайхан, Могод сумыг улсын чанартай хатуу хучилттай авто замаар холбох, Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлд тавих авто замын зураг төслийн санхүүжилтийг 2026 онд шийдвэрлэх, Монгол Улсын анхны Ерөнхий сайд А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг ажлыг хийхээр боллоо.

Түүнчлэн тус аймгийн 100 ортой Нэгдсэн эмнэлэгт өргөтгөл барихахаар тогтож, төсвийг нь ирэх жилийн төсөвт тусгахаар болов.

- Шинэ
- Хандалттай