Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй, хамгийн олон үзэгчтэй спорт бол хөл бөмбөг. Улс болгон хөл бөмбөгөө хөгжүүлж, бодлогоор дэмжин, олон мянган шилдэг тамирчид Дэлхийд од болон гялалзан гарч ирсээр. Харин Монгол Улсад энэ гэх хөл бөмбөгийн тамирчин хараахан алга. Сүүлийн жилүүдэд цөөн хэдэн тамирчин Европын улсын лигүүдэд тоглож байгаа нь сайшаалтай ч том зургаараа харвал монголчуудын хувьд энэ нь хангалттай биш. Бидэнд үүнээс илүү олон хөлбөмбөгчин Дэлхийд гарах боломж байгаа ч цөөн хэдэн улстөрчид, мөнгөтэй хүмүүсийн эрх ашгаас шалтгаалж, Монголын хөл бөмбөг Дэлхий битгий хэл Азийн орнуудаасаа хөгжлөөрөө хол зөрүүтэй байна.

Хэрвээ зөв дүрэм журамтай, зөв бодлогоор явсан бол Монголын хөл бөмбөг хэдхэн жилийн дотор хөгжих бүрэн боломжтой. Гэвч сүүлийн жилүүдэд дотоодын лигээ олигтой зохион байгуулж чадахгүй, аварга болсон багийнхаа шагналын бооцоог өгөөгүй гэх зэрэг асуудал гарсан нь ч үнэн. Бүр цаашлаад Олон улсын хөл бөмбөгийн холбооноос олгодог санхүүжилтийг идсэн уусан асуудал сөхөгдөж, шившгээ тарив. Харин энэ өрийг нь тэглэнэ, дарна гэж УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тус холбооны ерөнхийлөгчөөр хоёр хоногийн өмнө сонгогдлоо. Тэр 26 хүний саналаар МХБХ-ны ерөнхийлөгч болсон.

МХБХ-ны ерөнхийлөгч Ц.Анандбазар:

-Хөл бөмбөг Дэлхийд гарах цаг болсон. Мөнгөний болоод бусад хэрүүлгүй. Хөлбөмбөгчид үр дүнд хүрдэг. Дэлхийгээс хүртэж байгаа, ФИФА-гаас олгодог санхүүжилтийг эзэнд нь өгдөг, хулгайгүй, шударга холбоо болох ёстой. Тийм учраас би дэвшээд, хөлбөмбөгчдийн ирээдүйг тодорхой болгож, Монголын хөлбөмбөгчид нэр хүндтэй, сайхан байгууллагад ажиллаж, амьдраасай гэж хүсэж байна.

Бид олон жил хөл бөмбөгт хувь нэмрээ оруулж байгаа. Булаацалдаж бус өрсөлдөж, Дэлхийд илүү томыг зорьж явах юм бол бид бүтнэ. Сонгуулийн өмнө ийм юм байдаг. Би бол яах вэ, айхтар зөрчил гараагүй гэж бодож байна” хэмээн ярьсан юм.

Харин түүнийг сонгогдсоны дараахан Монголын хөл бөмбөгийн тоглогчдын холбоо мэдэгдэл гаргаж, Монголын хөл бөмбөгийн лиг, Нэгдүгээр лиг, Футзалын дээд лиг, нэгдүгээр лиг, Эмэгтэйчүүдийн футзалын лиг, МХБХ-ны цом 2025, хүүхдийн лигийг зогсоож, ажил хаялт хийж буйгаа мэдэгдэв. Мөн үүнтэй зэрэгцэн одоо цагт ид тоглож буй хөл бөмбөгийн тамирчид Ц.Анандбазарыг Хөл бөмбөгийн холбоонд байгаа цагт МХБХ-ноос зохион байгуулах ямар ч уралдаан тэмцээнд оролцохгүй гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байлаа.

Тухайлбал, Монголын үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Н.Наранболд, Монгол Улсын шигшээ баг болон “СП Фалконс” клубийн багийн ахлагч М.Төгөлдөр, “Western FC Women” клубийн тамирчин Б.Ариунжаргал, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч А.Алтантуяа, “Эрхэс” клубийн ахлах дасгалжуулагч М.Галмөнх зэрэг олон тамирчин хөл бөмбөг тоглохгүй гэдгээ мэдэгдэв.

Мөн Унгар улсын Хөл бөмбөгийн дээд лигт тоглож байгаа Монголын тамирчин Г.Ганбаяр “Үнэн, зөв ялаасай” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Г.Ганбаяр: “Хэдхэн цааснаас болж ирээдүйн Ronaldo, Messi болох байсан өчнөөн олон мянган хүүхдийн хүсэл, мөрөөдөл, боломжийг хэдхэн хүн өөрчилж болдог юм байна. Энэ удаад мөнгө хүчтэй байлаа. Мөнгө ялсан гэж бодож байгаа хүмүүс Монголын хөл бөмбөгийн ертөнцөд нэр хүндээ унагааж байна. Гэхдээ та нарын нэр хүнд бидэнд чухал биш! Тэр олон мянган хүүхдийн ирээдүй чухал болохоор шударга бус зүйлийн төлөө Монголын лигт тоглож байгаа болон Монголын хөл бөмбөгт хайртай найз нөхөд, ах дүү нар минь санаа нийлж, тэмцлээ үргэлжлүүлж, үнэн зөв ялаасай гэж хүсэж байна!” гэжээ.

Хөл бөмбөгийн үнэт зүйл нь тоглогч байдаг юм шүү

Монголын тоглогчдын холбооны ерөнхийлөгч Д.Төрбат:

-Ц.Анандбазар гэдэг энэ эрхэм боловсролгүй, ядуу хэдэн хөлбөмбөгчид гэж өөрөө хэлсэн. Энэ үгнийхээ эзэн болоод, өөрөө огцортол бид дахиж Хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд оролцохгүй. Дээрээс нь манай эмэгтэйчүүдийн шигшээ баг ирэх зургаадугаар сард болох тоглолтыг хаях дээрээ тулаад байна. Монголын хөл бөмбөгт Ц.Анандбазар байгаа цагт Монголд хөл бөмбөг тоглох хүмүүс үлдэхгүй юм шиг байна.

Монголын тоглогчдын холбооны гишүүн П.Буянхишиг:

-Хууль бус хурал болсон гэж тамирчдын хувьд үзэж байгаа. Хууль бус болсон шалтгаан аягүй их бий. Санал өгөх эрхтэй 52 байгууллагаас 48 нь оролцож, санал өгсөн. 21 аймаг болон зарим клуб гэх мэт нэг ч хөлбөмбөгчингүй газрууд Монголын хөлбөмбөгчдийн өмнөөс Монголын хөл бөмбөгийн ирээдүйг шийдэж, санал өгөөд байна. Санал өгөх эрхгүй хүмүүс санал өгч, санал нь тооцогдсон ноцтой асуудал гарсан. Ийм зүйл байж болохгүй.

Футзалын шигшээ багийн тамирчин О.Есүхэй:

-Уг нь энэ жил олон жил мөрөөдсөн дээд лигийн аварга болох мөрөөдөл минь биелэх хамгийн их боломжтой байсан юм сан. Гэхдээ ийм нэр хүндгүй аваргаар яах вэ дээ. “Арвис” клубийн удирдлагуудын утсан хүүхэлдэй болмооргүй байгаа учраас сонгуулийн үр дүнг дахиж хэлэлцэж, өөрчлөх хүртэл “Арвис” клубийн нэрийн өмнөөс тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна. Хамтрагчид минь ямар ч буруугүй шүү! Монголын хөл бөмбөг хөгжих болтугай” гэж цахим хуудсаараа үзэл бодлоо илэрхийлжээ.

Эмэгтэй хөлбөмбөгчид Ц.Анандбазараас айв

Хөлбөмбөгчид дундаас шинэ ерөнхийлөгч Ц.Анандбазарыг хамгийн ихээр эсэргүүцэж буй хүмүүс бол эмэгтэй тоглогчид. Товчхондоо тэд түүнээс айж буйгаа илэрхийлсэн юм.

Холбооны эмэгтэй дэд ерөнхийлөгчийн хувьд Ц.Анандбазар гэдэг хүнтэй нэг өрөөнд сууж хамтарч ажиллаж чадахгүй.

МХБХ-ны дэд ерөнхийлөгч И.Сарангэрэл:

-Ц.Анандбазар олон эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэгт холбогдож байсан. Үнэн, худлыг нь мэдэхгүй. Ямар ч байсан энэ хүн Монголын хөл бөмбөгийн холбоог толгойлж, тэргүүн байх эрхгүй. Манай хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг болон, хөл бөмбөгт хайртай, сэтгэл зүрхээ зориулж байгаа олон охидын зоригийг мохоомооргүй байна. Холбооны эмэгтэй дэд ерөнхийлөгчийн хувьд Ц.Анандбазар гэдэг хүнтэй нэг өрөөнд сууж, хамтарч ажиллаж чадахгүй.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч А.Алтантуяа:

-Ц.Анандбазарыг ямар хүн бэ гэдгийг нийгэм даяараа мэднэ. Эмэгтэй тамирчид энэ хүнээс айж байна. Бидний дор маш олон эмэгтэй дүү нар байгаа. Тэднийхээ төлөө өнөөдөр энд зогсож байна. Ц.Анандбазарыг энэ суудлаасаа буутал лигийн эмэгтэйчүүдийн 8 баг ямар ч тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Үнэн ялаасай гэж хүсэж байна.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Ч.Солонго:

-2021 оноос хойш Ц.Анандбазар гэдэг хүн хүчингийн хэрэгт холбогдож ирсэн. Түүнийг эсэргүүцэж байгаа хамгийн том шалтгаан нь 2019 онд U21 насны эмэгтэйчүүдийн шигшээ багийн охид Солонгос улсад тэмцээнд оролцож байхад, тухайн багийн менежер нь охидын өрөөнд орж ирээд, хөнжлийг нь сөхөж, ёс бус үйлдэл гаргаж байсан. Үүнээс болж шигшээ багт байсан охидын сэтгэл санаанд маш том хар толбо үлдсэн. Түүнээс шалтгаалж, хөл бөмбөгөө орхисон хэд хэдэн охин бий. Нэг гаж хүн нь явж байхад, дахиж өөр гаж сонирхолтой хүн ороод ирэхээр бидэнд хүнд тусаж байна. Тийм учраас Ц.Анандбазар гэдэг ёс зүйгүй хүнийг ерөнхийлөгчөөс буулгах ёстой.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Ц.Энхжин:

-Би эмэгтэйчүүдийн шигшээ багийн ирээдүйд санаа зовж байна. Бид 12-13 настайгаас хойш хөл бөмбөг тоглосон. Бидний ирээдүй сүйрч байна. Яагаад гэвэл Ц.Анандбазар гэдэг хүнийг Монголын нийгэм тэр чигээрээ мэднэ. Энэ хүн ерөнхийлөгч болбол ямар хүн охин хүүхдээ хөл бөмбөгөөр хичээллүүлэхийг хүсэх юм бэ. Миний хувьд ч гэсэн тоглохоос айж байна.

“Western FC Women” клубийн тамирчин Б.Ариунжаргал:

-Ц.Анандбазарыг хөл бөмбөгөөс зүгээр яваад өгөөсэй гэж хүсэж байна. Бид Ц.Анандбазарыг огцортол хөл бөмбөг тоглохгүй. Өмнө нь ёс зүйн ямар асуудал гаргаж байсан хүн билээ. Түүн дээр бид маш их эсэргүүцэж байгаа. Ийм зүйлийг мэдсээр байж бид энэ хүнийг хэзээ ч дэмжихгүй. Тийм учраас Ц.Анандбазар гэдэг хүн огцрох ёстой.

Үүний араас клубүүд болон тэднийг санхүүжүүлдэг спонсор байгууллагууд шударга бус сонгууль явуулж, санал өгсөн клубүүдийг санхүүжүүлэхээ зогсоосон юм.

Ердөө хэдхэн хормын дотор Монголын хөл бөмбөгийн тамирчид өөрсдийн эрх ашиг, ирээдүйнхээ төлөө нэг дор нэгдэж, гурван зүйлийг шаардлаа.

Ц.Анандбазарыг огцруулах,

Ээлжит бус их хурлаа зарлах,

МХБХ-ны дүрмээ өөрчлөх, Ёс зүйгүй Сонгуулийн хороог татан буулга!

гэж шаардаж, 100 гаруй хөлбөмбөгчин тайван жагсав. Монголд тоглож буй япон тоглогчид тэдэнтэй хамт шинэ ерөнхийлөгчийн эсрэг жагсаалд оролцжээ.

Хөлбөмбөгчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж, огцрхыг шаардсан уриа лоозон барьж, жагсав.

Монголын хөл бөмбөгчид өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө анх удаа дуу хоолойгоо хүргэн тэмцэж буй анхны тохиолдол нь энэ юм. Одоо Ц.Анандбазар огцорч тамирчид хөл бөмбөгтөө үлдэх үү эсвэл тамирчид явж Ц.Анандбазар холбоондоо үлдэх үү? Хэрэв тамирчид явбал дараагийн тамирчид гарч ирнэ. Тэр хүртэл цэрэггүй генерал гэдэг шиг тамирчингүй холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар хоосон ширээ, сандал сахиад үлдэх үү гэдэг нь анхаарал татна. Цаашид хэрхэхийг цаг хугацаа л харуулна. Монголын хөл бөмбөгийн тамирчдын хувь заяа хаашаа эргэх бол…

- Шинэ
- Хандалттай
2025-05-01 03:30:26
Ес зүйгүй, нийгэмдээ муу муухайгаараа танигдсан хүмүүс хэзээ ч олон нийтийн байгуулагыг удирдаж болохгүй. Тэгдэг байсан бурангуй үе алга болж байгааг ойлгуулах хэрэгтэй. тууштай тэмцээрэй