Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.12, есдүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д хүргүүлдэг.
Энэ хүрээнд хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг
- “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”,
- “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”,
- “Хүний эрх ба цахим технологи”,
- “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”,
- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”
- “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн зургаан бүлгийн хүрээнд боловсруулсан байна.
Энэхүү илтгэлийг Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулж Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 45 саналыг танилцуулаад буй.
Тавдугаар бүлэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудлыг хөнджээ.
-Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн нөхцөл байдал-
-Насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, тэр дундаа бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг тогтмол өсөж, хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрх зөрчигдсөөр байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах, хууль бусаар үр хөндөх, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах зэрэг бие даасан 9 гэмт хэргийг хуульчилсан.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт сүүлийн таван жилийн байдлаар 2,207 хүүхэд хохирчээ. Задалбал
- 2020 онд 248
- 2021 онд 362
- 2022 онд 458
- 2023 онд 541
- 2024 онд 598 хүүхэд өртсөн бөгөөд хохирсон хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад 2021 онд 16.7 хувь, 2022 онд 22.4 хувь, 2023 онд 9.6 хувь, 2024 онд 9 хувиар тус тус өссөн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1,601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,630 хүүхэд хохирсон бөгөөд үүнээс 0-7 насны 110, 8-13 насны 685, 14-17 насны 835 хүүхэд байна.
–Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэргийн тоон мэдээлэл–
Эрүүгийн хуулийн зүйл анги, Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж
- 2020 онд 66
- 2021 онд 78
- 2022 онд 82
- 2023 онд 123
- 2024 онд 119
12.1.3. Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
- 2020 онд 21
- 2021 онд 15
- 2022 онд 19
- 2023 онд 18
- 2024 онд 8
12.1.4. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ
- 2020 онд 138
- 2021 онд 171
- 2022 онд 222
- 2023 онд 212
- 2024 онд 247
12.2.2. Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 2020 онд 2
- 2021 онд 1
- 2022 онд 3
- 2023 онд 3
- 2024 онд 7
12.2.3. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
- 2020 онд 6
- 2021 онд 7
- 2022 онд 7
- 2023 онд 9
- 2024 онд 17
-Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлсэн насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдлыг үзвэл сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 1,413 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 88 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
–Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэргийн илрүүлэлт-
-Сүүлийн 5 жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр нийт 4,161 хүүхэд үзлэгт хамрагдсанаас эрэгтэй хүүхэд 263, эмэгтэй хүүхэд 3,898 байна. Эдгээр хүүхдүүдийг насны хувьд авч үзвэл 0-6 насны 350, 7-13 насны 1,395, 14-15 насны 1,558, 16-17 насны 858 хүүхэд байна
-Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдийн тоон судалгаа–
-Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчоор бүртгэгдсэн насанд хүрээгүй хүний тоог шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон үндэслэлээр үзлэг шинжилгээнд хамрагдсан насанд хүрээгүй хүний тоотой харьцуулахад зөрүү өндөр байгаа нь анхаарал татаж байна.
-Цагдаагийн болон шүүх шинжилгээний байгууллагад бүртгэгдсэн тоон мэдээллийн харьцуулалт-
-Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр сүүлийн 5 жилийн хугацаанд бага насны хүүхэд 98, насанд хүрээгүй 11,878 хүн төрж, бага насны хүүхэд 215, насанд хүрээгүй 2,950 хүн үр хөндүүлсэн байна. Үүнээс 2020-2024 онд 10-14 насны нийт 215 хүүхэд төрж, 98 хүүхэд үр хөндүүлсэн байна.
Энэ нь эдгээр хүүхдүүд бүгд гэмт хэргийн хохирогч болсон болон бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчингийн гэмт хэрэг нуугдмал, далд хэлбэрээр оршиж байгааг илэрхийлнэ. Харин 15-19 насны 2,950 хүүхэд төрж, 11,878 хүүхэд үр хөндүүлснийг гэмт хэргийн улмаас гэж үзэхгүй ч насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн цөөнгүй тохиолдол эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийн үндсэн дээр тогтоодгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг төдийгүй тохиолдол бүрийн цаана хүүхэд хохирч байхыг үгүйсгэхгүй.
-Төрсөн, үр хөндүүлсэн насанд хүрээгүй хүний тоо-
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн мэдээллээр сүүлийн 5 жилийн хугацаанд дээрх гэмт хэрэгт холбогдон 902 хүн ял шийтгүүлснээс9 152 хоригдол хугацаанаас өмнө суллагдаж, долоон хоригдол өвчний учир ялаас чөлөөлөгдөж, дөрвөн хоригдлыг УДШ-ээс цагаатгажээ.
Эх сурвалж: ХЭҮК