“Ice top” хамтлагийн ахлагч хип хопчин Б.Оргил-Эрдэнийг тавдугаар сарын 5-ны үүрээр Соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд нь үдэхээр болжээ.
Түүнийг Малайз улсад амиа алдсан тухай төрсөн дүү нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн юм. Хүний нутагт амиа алдсан уран бүтээлчийн шарилыг өчигдөр орой /2025.05.01/ эх нутагтаа илгээсэн бөгөөд БНСУ-аар дамжуулан өнөөдөр Монголд авч ирэх аж.
Б.Оргил-Эрдэнийн фэнүүд тавдугаар сарын 5-ны 19.00-20.00 цагт Сүхбаатарын талбайд зул бадрааж, хүндэтгэл үзүүлнэ гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өчигдөр цахим хуудаснаа мэдээлсэн байгаа юм.