horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

А.Ариунзаяа: Ж.Баярмаа гишүүн гомдолтой байгаа бол Ёс, зүй дэгийн байнгын хороонд гомдол гаргах ёстой

post-img

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад ёс зүйгүй хариулж, чуулганы танхимд бүдүүлэг авирласан учраас уучлалт гуйх ёстой хэмээгээд буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

А.Ариунзаяа: Ямар хууль байгаа вэ гэхээр нэгдүгээрт Ёс зүй, дэгийн байнгын хороонд гомдол ирэх ёстой. Гомдол ирмэгц байнгын хорооны дарга ажлын хэсэг гаргадаг. Ажлын хэсэг ямар үндэслэлээр гомдол гаргасан, талуудын байр суурийг сонсоод, үүн дээр суурилж ямар сахилгын шийтгэл оруулах вэ гэдгийг боловсруулж Ёс, зүй дэгийн байнгын хороонд асуудлыг оруулдаг.

    Ёс, зүй дэгийн байнгын хороонд ямар эрх, үүрэг байгаа вэ гэхээр сануулах арга хэмжээ авах, тухайн гомдол гаргасан субьектээс эсвэл олон нийт, иргэд сонгогчдоос уучлал гуйлгаж болно. Энэ нь хаалттай, нээлттэй байж болно. Мөн 6 хүртэлх сараар цалингийн хувийг хасах ийм боломж бий. Аливаа асуудал хуулийнхаа дагуу явагдах ёстой. Ёс, зүй дэгийн байнгын хороонд хэн нэгний гомдол орж ирээд, энэ асуудлыг хэлэлцье гээд хэлэлцсэн асуудал огт байхгүй” гэв.

0/1000