“ICETOP” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнийг өнөөдөр /2025.05.05/ өглөө сүүлчийн замд нь үдлээ.
Б.Оргил-Эрдэнэ агсантай салах ёс гүйцэтгэх ёслол “Соёлын төв өргөө”-нд боллоо. Салах ёслол шөнө дундад 03:40 цагт эхэлсэн бөгөөд 05:30 цаг хүртэл үргэлжилсэн юм. “Ice Top” xамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнэ агсантай салах ёс гүйцэтгэхээр түүний ойр дотнын хүмүүс төдийгүй тус хамтлагийн дууг сонсдог залуус ч олноор хүрэлцэн ирсэн байв.
Түүнийг олон хоногийн турш гадаад улсаас эрэн хайж, нас барсан байдалтайгаар олсон юм. Тодруулбал, Eyescool буюу Б.Оргил-Эрдэнэ агсан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Малайз улсын “Шангри Ла” зочид буудалд буудаллаж, тус өдрийн үдээс хойш тухайн буудлаас гарч яван түүнээс хойш ор сураггүй алга болсон байдаг.
Ингээд түүний дүү Б.Од-Эрдэнэ тус улсыг зорьж ахыгаа олсон ч, чих тавин хүлээж байсан үнэнч сонсогчдодоо харамсалтай мэдээ дуулгасан.
Харин Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Б.Оргил-Эрдэнийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байгаа юм.