Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /2025.05.04/-ний өдрийн 10:49 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу 98 алба хаагч 16 автомашинтайнаар ажиллаж 12:02 цагт түймрийг цурманд оруулан, улмаар 21:00 цагт бүрэн унтраалаа.
Нийслэлийн ногоон бүс хуурайшлын нэн их, ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр байгааг ЦУОШГ-с мэдээлж байна.
Иймд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж
- Ногоон бүсэд зорчихгүй байх
- Зуслангийн бүсэд оршин сууж буй иргэд хашааны шар өвсөө шатаахгүй байх
- Гагнуур хийхгүй байх
- Ил гал гаргахгүй байх
- Эргүүл хяналтын бүрэлдэхүүний заавар зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.