Их, дээд сургуулиудын хичээл 8-р сарын дундуур, 9-р сарын 1-нээс эхэлдэг. Гэтэл энэ нь намрын ид ажлын үеэр орон нутгаас ирэх оюутнуудад хүндрэлтэй байдаг аж. Тариаланч, ногоочин, малчдын ар гэрт хүн хүч дутагдаж, намрын ажил цалгарддаг. Тиймээс хичээл эхлэх хугацааг өөрчлөхийг зарим хүн хүсдэг. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудыг 10-р сарын 1-нээс хичээллүүлэх боломжтой талаар жиргэжээ.
Тэрээр “Их, дээд сургуулиудыг 10-р сарын 1-нээс 7-р сарын эхэн хүртэл хичээллүүлэх санал гарч байна. Энэ боломжтой, олон талын ач холбогдолтой гэж бодох юм. Тэртээ тэргүй олон улсын ихэнх их сургууль 10-р сарын 1-нээс хичээллэж эхэлж байна” гэсэн байна.
