Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “С.Баярцогт даргын асуултад хариулъя” гэж хэлсэнд олон нийт эгдүүцээд буй. Мөн уг асуудлаас болж, АН-ынхан УИХ-ын чуулганаас завсарлага авсан. Үүнтэй холбогдуулан парламентыг хэрхэн бэхжүүлэх чиглэлээр АН хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдал Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл УИХ буюу хууль тогтоох эрх мэдэл хоорондын хил хязгаар эвдэрсэн. УИХ-ын толгой дээр Засгийн газар ер нь гараад суучихсан байгаа гэдгийг ил тод харуулсан үйл явдал болсон. Энэ үйл явдал ганц өнөөдөр болж байгаа зүйл биш. УИХ-ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван даргаа залаад суулгачихсан. Энэ байдлыг бид халах ёстой юм байна. Сэтгүүлчид та бүгдэд ч уриалж байна. Төрийн гурван өндөрлөг гэдэг хуулийн нэр томьёо Монгол Улсад огт байхгүй. Үндсэн хуульд ийм албан тушаал огт байхгүй. Та бүхэн уянгын халилтайгаар олон нийтэд мэдээлэл дамжуулдгаас болоод төрийн гурван өндөрлөг гэдэг энэ албан тушаал дээр байгаа хүмүүс өөрсдийгөө “Бид Монгол Улсын 3 дарга нь юм байна аа” гээд эндүүрээд байна. Энэ эндүү ойлголтыг бид засах ёстой юм байна. Засах үйлдлээ яаж хийх ёстой юм бэ гэхээр эхний ээлжинд парламент нь парламент шиг болох ёстой юм байна. Парламентын толгойд гараад суучихдаг Ерөнхий сайдтай байж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд маш тодорхой заалт байгаа “УИХ 126 гишүүнээс бүрдэнэ” гэж. Түүнээс “УИХ 126 гишүүнтэй болно. Ерөнхий сайдаас бүрдэнэ” гэж ерөөсөө бичээгүй. УИХ-ын чуулганы танхимыг 126 гишүүн гэж засах ёстой. Ерөнхий сайд УИХ-ын 126 гишүүний нэг бол гишүүдийнхээ дунд суух ёстой. Өнгөрсөн долоо хоногийн маргаан дээр Ерөнхий сайд өөрийн УИХ-д мэдээлэл өгдөг цагаараа Ерөнхий сайдын тусдаа зассан ширээ сандал дээрээс УИХ-ын гишүүнийг, яг хурлыг удирдаж байгаа дарга шиг дээрээс доош харж байгаа доромж байдлаар харьцсан. Яг хариуцлага яриад эхлэнгүүт УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүнтэйгээ маргасан гэдэг үг хэлэх гэж оролдож байгаа. Тэгэхээр бид энэ хоёрдмол байдлыг эвдэх ёстой юм байна. Хэрвээ үнэхээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд тусдаа сандал ширээтэй баймаар байгаа бол Германы парламент шиг 126 гишүүнийхээ дунд тусад нь суудал гаргаж өгөөд, “Та нар эндээ суу. Бусад нь яг энэ суудал дээрээсээ УИХ-ын нэрээр биш, ЗГ-ын гишүүн, гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж байгаа хүний амаар дуугарч байгаа гэдэг хариуцлагаа ойлгож байх ёстой” гэж хил хязгаарыг нь тодорхой зааж өгөх ёстой юм байна. Энэ үүднээс хуулийн төслөө энэ долоо хоногт өргөн барихаар бэлдэж байна” гэв.
2025-05-06 05:44:24
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00