Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд лиг 2024-2025 оны улирлын өмнө анх удаа шинэ тоглогчдыг драфтын зарчмаар элсүүлсэн. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн онцгой үйл явдал болж цаашид жил ирэх тусам шинэ тоглогчдыг драфтаар сонгон шалгаруулах юм.
Өнгөрсөн жилийн хувьд хоёр тойргоор явагдаж, нийт 32 тамирчин буюу эрэгтэй 20, эмэгтэй 12 тоглогч лигт дэвшин тоглох эрхээ авч байсан юм.
Харин 2025 оны драфтын үйл ажиллагаа энэ жил нэг тойргоор зохион байгуулагдах аж. Тодруулбал, эрэгтэй 10, эмэгтэй 6, нийт 16 тамирчныг Үндэсний Дээд Лигт сонгон шалгаруулахаар болжээ.