Улаанбурхан өвчний халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа. Улаанбурхан өвчин амьсгалын замаар халдварладаг, халдварлалт өндөртэй өвчин.
Улаанбурханаар өвдсөн хүнтэй ойр байгаа вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь халдвар авна. Иймээс сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар тарах эрсдэлтэй тул таны хүүхэд улаанбурханы эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан эсэхийг шалгаарай.
Вакцины бүрэн тунд хамрагдсанаар та халдвараас хамгаалагдана, бусдыг хамгаална, халдварыг таслан зогсооход тусална. Иймээс улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.