horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

ОБЕГ: Минжийн хангайн түймрийн зүүн талыг унтраасан

post-img

ОБЕГ-аас Монгол Улсад тохиолдсон гамшиг ослын тохиолдол, ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Бүртгэгдэж буй ой хээрийн түймэртэй холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжтай мэргэжлийн байгууллагаас авахыг хүсэж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө сумдад ой хээрийн түймэр гарсан. Онцгой байдлын байгууллага, тухайн аймаг, сумын мэргэжлийн анги, иргэд сайн дурын хэсгийнхэн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг нууж, дарж байна гэсэн бодит бус мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаад байна. Бид нар түймрийг нуун дарагдуулна гэж байхгүй. Онцгой байдлын байгууллага түймрийн дуудлага ирсэн цагаас эхлээд унтраах хүртэлх бүх үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн анги байгууллага, холбогдох хүмүүстэй хамтарч өөрсдийн гаргасан төлөвлөгөөний дагуу дор бүрд нь арга хэмжээ авч буй. Гол нь ой хээрийн түймэртэй холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжтай мэргэжлийн байгууллагаас авахыг хүсэж байна.

 ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: 2025 оны эхний таван сарын байдлаар объектын түймрийн 1589 тохиолдол бүртгэгдэж, гал түймэрт 7 иргэн амь насаа алдсан. Гал түймрийн голомтоос 7 иргэн, утаажилтын бүсээс 961 иргэнийг аварсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 57 сумдад 84 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 37,5 хувиар өссөн. Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ, Булган аймгийн ОБГ-ын аврагчид, нутгийн иргэд, Үндэсний аврах бригадын баг ажиллаж байна. Ерөө суманд буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн “Минжийн хангайн түймэр” гэж яригдаад байгаа энэ хэсгийн Түймрийн зүүн талыг бүрэн унтраасан. Баруун хэсгийг унтраахаар ажиллаж байна. Энэ хэсэгт 2017, 2018, 2022, 2023 онд түймэр гарч байсан. Далайн түвшнээс дээш нэлээн өргөгдсөн, бартаатай, авто машин техник хэрэгсэл очих боломжгүй газар учраас түймэр унтраахад хэцүү нөхцөл байдалтай ч баруун хэсгийг унтраахаар ажиллаж байна. Өнжмөл буюу хог хаягдалтай холбоотой дуудлага эзэлж байна. Нийт 32 тохиолдлын 12 тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулж ажиллаж байна” гэлээ.

0/1000