Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Баянгол дүүргийн “Хавдрын төв”-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр 2025 онд багтааж ХСҮТ-ийг оочергүй болгоно гэдгээ онцолсон байна.
Тэрбээр, 12-р сарын 1 гэхэд Хавдар судлалын үндэсний төвийг ямар нэгэн оочергүй болгох төлөвлөгөө гаргасан. Тэгэхийн тулд төвийн 6 дүүрэг хавдрын тусламж үйлчилгээ, хүртээмжийн 1 хувийг авах ёстой. ХСҮТ дээр жилд 28 мянган хүн эмчлэгдэж байгаа бол дүүргийн эмнэлгүүд 280 хүнийг авах ёстой. Мөн бүх аймгийн эмнэлгүүдийг хавдрын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн 1 хувийг авдаг болох чадавхаа дээшлүүлэх зүйлийг хийчихсэн. Ингээд 21 аймаг, 6 дүүрэг нийлээд хавдрын ачааллыг 6 сарын дотор 29 хувь бууруулна” гэв.