horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Орон сууцны тагтнаас үсэрч амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ

post-img

2025 оны тавдугаар сарын 6-ний өглөөний 05:20 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Отгонжаргал томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэхээр явж байх үедээ яаралтай арга хэмжээ авч хүний амь аварчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын нэгэн байрны дээд давхраас чимээ гарч буйг анзааран шалгахад, 9 давхрын тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байжээ. Үүссэн нөхцөл байдлыг шуурхай үнэлэн, ахлах ахлагч Х.Отгонжаргал цаг алдалгүй эмэгтэйтэй сэтгэл зүйн ярилцлага хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

0/1000