horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам эхлэхэд 14 хоног үлдлээ

post-img

Хоёр жил тутамд 1 удаа зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-ны өдөр албан ёсоор “хөшиг”-өө нээнэ.

“Мөрөөдлийнхөө төлөө шударга өрсөлдье” уриатай энэ удаагийн наадам чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт , таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, е спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, бокс, пара бочи, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөг 3х3, диф даам, тусгай хөнгөн атлетик, тусгай хамтарсан хөл бөмбөгийн төрөлд аваргуудаа тодруулах юм.

Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулж байсан бол энэ удаагийн наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

0/1000