horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

post-img

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулсан Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ойд зориулсан, Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит барилдаан болон Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.

Бөхчүүдийн чансааг Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор тэргүүлж, удаах байрт Улсын начин Э.Батмагнай 8900 оноогоор хоёрдугаар байрт жагсаж байна.

Бусад бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг https://www.devjee.mn/chansaa эндээс харна уу.

0/1000