horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

“Байр түрээслүүлнэ” гэх зараар олон хүнийг нэг дор залилж байна

post-img

Фэйсбүүк дэх Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт Бат-Оргил гэх хаягаас энэ оны 5 дугаар сарын 5-7-ны хооронд “Байр хямд үнээр түрээслүүлнэ” гэх зар тавьж, 3 хүнээс 9.4 сая төгрөг залилжээ. Байр хямд түрээслэх гээд залилуулсан хүмүүс цагдаад хандсанаар энэ хэрэг илэрчээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.

Ийм залилагчид бусдын фэйсбүүкт тавьсан “Орон сууц түрээслүүлнэ, “Орон сууц худалдана” гэх зарын гэрэл зургийг авч тавиад, хуурамч зар оруулдаг аж. Эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хуурамчаар үйлдэн, зарын дагуу хандсан хүмүүстэй уулзан, уг хуурамч гэрчилгээгээ үзүүлж, залилдаг юм байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар бусдад залилуулсан 5744 хүн цагдаагийн байгууллагад ханджээ. Нийт гэмт хэргийн 30.9 хувийг залилан эзэлж байна. Цагдаагийн байгууллага түрээсийн үйлчилгээний нэр барьж, иргэдийн эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэг мөрдөн шалгаж байна.

0/1000