horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Удахгүй Монголд ирэх алдарт уран гулгагч Евгения Медведевагийн тухай баримт

post-img

Мөрөөдөл биелүүлэх Мөсөн өргөөнд энэ сарын 24, 25-нд ОХУ-ын алдарт уран гулгалтын одод тоглолт хийнэ. Энэ тоглолтын зохион байгуулагч, продюсер нь олимпын хос мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева юм. Женя зохион байгуулаад зогсохгүй өөрөө гулгана. Шоунд Алексей Ягудин, Виктория Синицина, Никита Кацалапов, Елизавета Туктамышева, Елизавета Худайбердиева, Егор Базин, Максим Ковтун, Морис Квителашвили, Александр Энберт, Софья Самодурова, Артем Федорченко нарын алдартнууд оролцох ч хамгийн хурц од нь яах аргагүй Медведева билээ.

Нэгэн үе эмэгтэй уран гулгалтын ертөнцөд ноёрхож байсан Женя одоо 25 настай. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

-Түүний жинхэнэ нэр Бабасян. Аав нь Ереваны зураач Арман Бабасян тул Женя армен гаралтай. Аав, ээж хоёрынхоо хэн нэгнийг нь гомдоохыг хүсээгүй тул тэмцээнд эмээгийнхээ нэрээр оролцдог. Одоо ч Армений хэвлэлд түүний талаар бичихдээ Медведева (Бабасян) гэж онцолдог байна.

-Орос, япон, англи, армен хэлтэй.

-Москвагийн ойролцоох Одинцово тосгонд хувийн байшинтай. 2020 онд худалдаж авсан тэр байшиндаа ээж, эмээ хоёрын хамт амьдардаг.

159 см өндөр, 42 кг жинтэй. Биеийн харьцаа 76-56-81. Дэлгүүрт түүнд таарах хувцас бараг байдаггүй тул захиалгаар хувсаа хийлгэдэг.

-Евгения Медведева тун давгүй уран зураач. Ааваасаа өвөлсөн авьяас нь уран зураг.

-Цагаан хоолтон. Ногоо, жимс, ялангуяа самар идэх дуртай. Японд жин барьж байхдаа  цэцэг иддэг гэж хэлсэн удаатай.

– Медведева анимэд, Япон оронд их дуртай.

– Түүний тухай “Медведева Медведевагийн эсрэг” гэдэг баримтат кино гарсан. Женя өөрөө удахгүй намтар номоо гаргахаар бэлтгэж байна.

– Юзүрү Ханюү, Жонни Уэйр хоёрыг бишрэн шүтдэг.

-Өглөө сэрээд шууд олон нийтийн сүлжээгээ хардаг. Лайкаа тоолдог ч сэтгэгдлийг бүрэн уншдаггүй.

– Нэгэн удаа “Сайхан магтаалд дуртай. Би чихээрээ дурладаг. Цэвэр цэмцгэр залууд дуртай” гэж хэлж байв.

– Евгения Медведева эрчүүдийн MAXIM сэтгүүлд нүцгэн зураг авхуулсан. Энэ талаараа тэр “Анх нүцгэн зураг хэзээ ч авхуулахгүй гэдэг байсан. Гэвч өөрийн гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрч, хувцсаа тайлсан” гэж байлаа. 

0/1000