horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

ТАНИЛЦ: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

post-img

1.Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Авдар угаах хэсгийн барилга угсралт болон заслын ажил

Тендерийн дугаар: APUDE-13/2025

Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 05-р сарын 16-ны 15:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 05-р сарын 27-ний 16:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Няравын байрны барилга угсралт болон засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.

Апу Дэйри Сүүний үйлдвэрийн Няравын байрны барилга угсралт болон засварын ажил: гүйцэтгэх

1. Одоо байгаа үйлдвэрлэлийн зориулалттайгаар баригдсан барилгад иж бүрэн засвар болон өргөтгөл хийж Няравын өрөөг гарган мөн шинэ барилгатай холбож По явах зориулалтаар ашиглахаар зураг төсөл хийгдсэн.

1.1. Няравын байрны барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу хийх. Үүнд:

  • Төмөр бетон шугаман суурь цутгалт
  • Ханын өрлөг
  • Бүс бетон болон дам нурууны цутгалт
  • Дээврийн хучилт цутгалт
  • Дулаалгатай шал цутгах

1.2. Няравын байрны дотор гадна заслын ажил болон одоо байгаа барилгын засварын ажлыг зураг төслийн дагуу хийх. Үүнд:

  • Одоо байгаа барилгад хаалга, аркны нүх гаргаж хана болон тааз нураах
  • Шинээр төлөвлөсөн ханыг өрж, хаалганы нүх бөглөх
  • Дотор хананд плита наах болон шавардлага, замаска, эмульс хийх
  • Гадна хананд дулаалга, шавардлага, эмульс хийх
  • Таазанд хөнгөн цагаан хавтан болон гипс хийж эмульсдэх
  • Шал эпокси будгаар будах, керамик болон паркетан шал хийх
  • Геотекстиль мембрам дээвэр хийх

2. Одоо байгаа Сав баглаа боодлын агуулахад иж бүрэн засвар хийж шинэ барилгатай холбогдох орц гарц төлөвлөгдсөн.

  • Блокон хана өрөх
  • Сэндвичэн хана угсрах
  • Сэндвичэн дээвэр угсрах
  • Шал будах
  • Дотор заслын ажил

Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

  1. “Цутгамал бетон, төмөр бетон” БНбД 52.02.05
  2. “Цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх” БНбД 52.102.04
  3. Заслын ажил БНбД 31-10-05
  4. Өрөгт бүтээц БНбД 51-02-05
  5. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
  6. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
  7. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
  8. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 05 сарын 16-ны 15.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр

Төслийн зохицуулагч Б.Маралмаа, утас: 80894704,

И-мэйл: maralmaa.b@apu.mn

0/1000