Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн төрсөн өдрийн бэлгээ гайхуулсан сторинууд олон нийтийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулаад байна. Ерөнхий сайдын 20-хон настай хүү найз охиндоо төрсөн өдрөөр нь 12,5 сая төгрөгийн Dior цүнх, 20 сая төгрөг бэлэглэсэн гэх дуулиан дэгдэж, хардлага төрүүлсэн учир олон нийт орлогоо нотлохыг шаардаж буй юм.
Үүнтэй холбогдуулан Ө.Өгөөмөрийг С.Эрдэнийн охин, Ц.Өгөөдэй түүний хойд эцэг гэх агуулгатай постер цацагдсан. Тэгвэл уг асуудалд АН-ын дарга асан С.Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрээр “За энэ бол арай шүү. Жоохон багцаатай үлээгээрэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
2025-05-13 06:51:20
Mgl chuud maani bugd ork bolson. Hun um avch ch bolohgui umsuj edlej ch bolohgui baritsaldaad