Цахим спортын “CS2” төрлийн ээлжит томоохон тэмцээн Казахстан улсын Астана хотод үргэлжилж байна. 1 сая 250 мянган ам.долларын тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголын “The MongolZ” баг тус тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж байна.
“The MongolZ”-ийн хувьд өчигдөр /2025.05.12/ Украины “NAVI”-г хожсоноор хэсгийн шатанд нэг ч хожигдолгүй, гурав хожсон гэх үзүүлэлттэй плей-оффын эрхээ авсан. Хамгийн сонирхолтой нь “NAVI” болон “The MongolZ”-ийн тоглолтын монгол тайлбартай шууд дамжуулалтыг 73,794 үзэгч яг шууд хүлээн аван үзжээ. Энэ нь Монгол Улсын хүн амын хоёр хувь аж.
Одоогоор “The MongolZ”, Оросын “Spirit”, Бразилын “FURIA” багууд плей-оффын шатны эрхээ авчээ. Нийт найман баг хасагдах шатанд өрсөлдөх учиртай. Өнөөдөр болон маргааш хэсгийн шатны тоглолтууд дуусч, тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Барыс аренад плей-оффын шат эхэлнэ.