horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Д.Амгалан: “Авлига” хорооллыг Улсын комисс хүлээж авахгүй

post-img

Улаанбаатар хотын голуудын урсцыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зарим барилгыг буулгах захирамж гарсан. Харамсалтай нь олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга юм.

Тэгвэл НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Акуа Гарден” хорооллыг Улсын комисс хүлээн авахгүй талаар мэдээллээ.

Тэрбээр, “Авлига хороолол гэж нэрлэгдээд буй Акуа Гарден хороололтой холбоотой хуулийн маргаан шүүхийн шатанд үргэлжилж байгаа. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Тэгсэн хэр нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн хэвээр байна. Ер нь иргэдэд зөвлөхөд барилгын ажлын зөвшөөрөлгүй, зөвшөөрөл нь байсан ч захирамжаар түдгэлзүүлсэн бол Улсын комисс ажилладаггүй, хүлээж авдаггүй хуультай. Тиймээс энэ барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, таны албан ёсны өмч хөрөнгө болж чадахгүй шүү гэдгийг хэлмээр байна” гэв.

0/1000