horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Монголын Сомельерийн тэмцээний ялагч Төв Азийн Сомельерын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно

post-img

Монгол улсад дарсны хэрэглээ сүүлийн 30 гаруй жилд эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дарсны хэрэглээ нь үйлчилгээний салбарт зохих байр сууриа эзэлж байна. Дарс импортлогчид нь дарсны анхан шаты сургалт амталгааг тогтмол явуулж, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг таниулсаар ирсэн билээ.

Өндөр хөгжилтэй орнуудад дарсны соёл, дарсны үйлчилгээ өндөр түвшинд хөгжсөн байгаа нь түүгээр  үйлчилдэг мэргэжилтнүүдийн  мэдлэг ур чадвартай шууд холбоотой юм. Манай улсын хувьд үйлчилгээний салбарт ажиллаж буй залуучуудын мэдлэг, ур чадвар жил бүр өсч байгаа ч бид  дэлхийн  мэргэжилнүүдтэй хөл нийлүүлэн хөгжих, дараагийн шатандаа гарах зайлшгүй шаардлага байсаар байна.

Тиймээс дарсны мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой World Wine компанийг үүсгэн байгуулагч, Франц улсын Хүлэгт баатар шагналт (Chevalier La Legion D`Honneur 2020), Франц улсын Сайнт Эмилион дарсны (Jurade de Saint-Emilion 2024) хүндэт элч төлөөлөгч хатагтай Цолмонгийн Түвшинбаярын санаачилгаар Монголын Сомельерын холбоо шинээр үүсгэн байгуулагдаад байна. Тус холбоо нь дарсны зөв соёлтой зохистой хэрэглээг таниулах, түүгээр үйлчилдэг дарсны мэргэжилтнүүдийн мэдлэгийг улам нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэн Төв Ази, Ази тив цаашлаад дэлхийн түвшинд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Уг зорилгын хүрээнд Монголын Анхдугаар Сомельерын тэмцээнийг Төв Азийн Дарсны Их Сургуультай (CAWU) хамтран “Тал Нутгийн Сомельер” нэрийн доор зохион байгуулах гэж байна.  Энэхүү тэмцээнийг Олон Улсын Сомельерын Холбооноос гаргасан удирдамжийн дагуу Төв Азийн Дарсны их сургуулийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, 9-н жил багшилсан туршлагатай ноён.Артём Лебедев манай улсад айлчлан ирж, 3 өдрийн эрчимжүүлсэн сургалт болон тэмцээнийг удирдан явуулна. Энэхүү тэмцээн нь Монголын дарсны салбар тэр дундаа үйлчилгээний салбарын  ирээдүйд шинэ хуудас нэмэхийн сацуу “сомельер” хэмээх энэхүү мэргэжлийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах чухал алхам болно.

Сомельер (Sommelier)  гэж хэн бэ?

Сомельер (Sommelier) гэж дарс хэмээх ундааны бүх төрлийг гаргууд мэддэг, олон талаас нь судлан таньсан, зочид, үйлчлүүлэгчдэд дарсаа тайлбарлаад зогсохгүй, зөвлөгөө өгөх, түүнтэй тохирох ямар хоол зохицох талаар мэдлэг эзэмшиж мэргэшсэн зөөгч гэсэн утгатай©™. Үүнээс гадна дарсны үйлчилгээ, соёлыг түгээгч мэргэжилтэн юм ™©. Түүнчлэн, сайн Сомельер нь дарс болон бусад согтууруулах ундаа уух зүйлсийг зөв хэмжээгээр, хүртээмжтэй, мэргэжлийн болон тааламжтай хөгжилтэй үйлчилгээг үзүүлэх чадвартай мэргэжилтэн юм™©.

Уг тэмцээнд оролцсоноор:

Мэргэжлийн ур чадвар нэмэгдэх – Тэмцээнд оролцсноор оролцогчид дарс мэдлэгээ өргөжүүлэх,  дарсны сонголт хийх, хоолтой хослуулах ур чадвараа хөгжүүлж, Сомельерийн мэргэжлийн мэдлэгтэй болох боломжтой.

Дарсаар үйлчлэх ур чадвар нэмэгдэх – Тэмцээнд оролцсноор оролцогчид дарсаар үйлчлэх ур чадвараа хөгжүүлэх

Дарсны Мэргэжилтнийн сүлжээ үүсгэх боломж – Мэргэжлийн хүрээлэл бий болж, цаашид холбооноос явуулах үйл ажиллагаанд цаг алдалгүй оролцох

Туршлага хуримтлуулах – Оролцогчид практик сургалтууд, сорилтууд болон тэмцээнээр дамжуулан бодит нөхцөлд өөрийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болно.

Тэмцээний хугацаа:

2025 оны 5 сарын 5-ны өдрөөс 5 сарын 8-ны хооронд нийт 4 өдөр үргэлжилнэ.

Эхний 3 өдөр: Вакуумжуулсан Дарсны Сургалт: Онолын мэдлэг, Дарсны амталгаа, Дарсны үйлчилгээ-Дарсаар зөв үйлчлэх дадлага ажил

Сүүлийн өдөр: Эхний 2 шатны шалгаруулалт ба финалын шат

Байршил: Новотел зочид буудлын, 4 давхарт

Шалгаруулалт: Тэмцээнд оролцогчдыг дараах шалгуураар үнэлнэ:
  1. Дарсны мэдлэг – Дарсны тухай мэдлэг, амтлах аргачлал
  2. Сомельерийн ур чадвар – Дарсны сонголт, амтлах, үнэлэх, үйлчилгээ үзүүлэх ур чадвар

Хамрах хүрээ:

  • Зочлох үйлчилгээний салбарын ажилтнууд
  • Худалдааны байгууллагын худалдааны зөвлөхүүд
  • Дарсанд дурлагч, дарсаар үйлчлэгч залуучууд (+21 нас хүрсэн байх ёстойг анхаарна уу)

Шалгаруулалтын үе шат:

  • Эхний шалгаруулалт: Бичгийн шалгалт (дарсны мэдлэгийн тест) 10 оролцогч шалгарна
  • Хагас Финал: Дарсны амталгаа 3 оролцогч шалгарна
  • Финалын шат: Дарсны үйлчилгээ – Хамгийн өндөр оноо авсан 3 оролцогч Финалын шатанд оролцоно

Тэмцээний шагнал:

  • 1-р байр: Цом, Батламж, Баку хотод болох Төв Азийн Сомельерын тэмцээнд оролцох эрх, оролцох зардал багтана, нэр хүнд бүхий дарс болон дарсны үйлчилгээний тусгай хэрэгсэл
  • 2-р байр: Батламж, нэр хүнд бүхий дарс болон дарсны үйлчилгээний тусгай хэрэгсэл, Төв Азийн Сомельерын тэмцээнд оролцох эрх , оролцох зардал багтаагүй
  • Нийт оролцсон анхны оролцогчдод сургалтын сертификат олгоно

Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр LGCF, Novotel hotel, Worldwine, Mongol Gourmet, Clarence Dillion wines, Millenia water, MSM Betastar, Enoteca зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд оролцож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian Sommelier Association-MSA хуудсаар авах боломжтой.

0/1000