horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Б.Баттогтох: 13 дахь сарын цалинг хуулиар тусгайлан зохицуулаагүй

post-img

Урамшуулал эсвэл нэмэлт цалин гэж нэрлэдэг 13 дахь сарын цалин улс орнуудад ихээхэн ялгаатай байдаг. Тухайлбал: Испани, Мексик, Филиппин зэрэг улс 13 дахь сарын цалинг хуулиар тогтоосон байдаг бөгөөд нэг удаа бөөнд нь эсвэл хоёр хувааж олгодог байна.

Харин Европ, Ази, Өмнөд Америкт ажил олгогчид нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг хуулиар тогтоогоогүй ч нийтлэг жишгээр олгодог аж. Мөн 13 дахь сарын цалин нь цалингийн орлого, татварын зохицуулалт тухайн салбар, компанийн бодлого, хөдөлмөрийн гэрээ гэх мэт хүчин зүйлээс шалтгаалан улс орнуудад өөр өөр байдаг.

Тэгвэл манай Монгол Улсад 13 дахь сарын цалингийн талаар хэрхэн зохицуулдаг бол? Та 13 дахь сарын цалин авч байсан уу? Ямартаа ч энэ талаар сонссон байх. Тэгвэл 13 дахь сарын цалингийн талаарх зохицуулалт хуульд байдаг эсэхийг мэргэжлийн хүнээс тодрууллаа. Бид энэ сэдвээр “Arga partners” ХХК-ийн партнер өмгөөлөгч Б.Баттогтохтой ярилцав.

Манай улсад 13 дахь сарын талаар хуульд тусгайлан заасан заалт байдаг уу? Зарим байгууллага жилийн эцсээр 13 дахь сарын цалин гэж ажилтнууддаа өгдөг. Харин зарим байгууллага өгдөггүй.

Хуульд 13 дугаар сарын цалин гэсэн ойлголт байхгүй. Тухайн байгууллага жилийн эцсийн борлуулалтын орлого, ашгаа харгалзан үзээд ажилтнууддаа өгч буй нэмэлт урамшууллыг хүмүүс “13 дахь сарын цалин” гэж нэрлээд байх шиг байна. Цалин гэхээс илүүтэй урамшуулал байдлаар өгч байгаа мөнгө. Энэ нь ажилтнуудаа тогтоон барих, тогтвор суурьшилтай ажиллуулах, ашигтай ажилласан учраас ашгаа бүх ажилтнууддаа тэгш хүртээмжтэй хүргэх байдлаар өгч буй урамшууллын хэлбэр. Тэрнээс биш ажил олгогчоос жилийн эцэст 13 дахь сарын цалинг ажилтандаа өгөх ёстой гэсэн заалт хуульд байхгүй.

Ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулаад тохиролцвол энэ 13 дахь сарын цалин авах тал дээр нэгдэж болно гэж ойлгож болох уу?

Ажлын үр дүн ямар байх, цалин, хөлс нэмэгдэл урамшуулал ямар байх вэ гэдгээ хөдөлмөрийн гэрээ, дотоод журамдаа тухайлан зааж болно.

Тэгвэл 13 дахь сарын цалин гэж нэрлэсэн урамшууллыг яаж тооцож, ажилтанд өгдөг вэ? 12 сарын цалингийн дундаж байдаг уу? Хэмжээ нь хэд байдаг талаар мэдээлэл өгөөч. Татвар, шимтгэл суутгадаг уу?

Мэдээж суутгагдана. Урамшуулал учраас татвар, нийгмийн даатгал, шимтгэл төлнө. Хэдэн төгрөгний урамшууллаа яаж тооцож өгөх нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал. Тиймээс жилийн 12 сарын цалингийн дундажтэй тэнцүү хэмжээний гэсэн зүйл байхгүй. Тухайн байгууллагын борлуулалтын орлого, ажлын үр дүнгаас шалтгаална.

0/1000