2025 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-дугаар хорооны оршин суугч иргэн “Д”-г архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь 29 настай “Н” гэгч этгээд нь цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж, итгүүлэн гэрт нь дагуулан орж “Самсунг” маркийн гар утас, мөнгө болон монетон ээмэг бөгж, түрүүвч бичиг баримт зэрэг эд зүйлийг нь залилан авч зугтаасан хэрэг гарчээ.
Эл хэргийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон шалгаж байгаа аж.
Хэрэв иргэн танд цагдаагийн алба хаагч цол нэр, албан тушаалаа хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд бичиг баримтыг нь шалгаж, сэжигтэй санагдсан үед 102 тусгай дугаарт хандахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.