Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Гадаадад легионероор тоглох монгол тамирчдын цуваа тасрахгүй
- 2025/05/14

- 2 өдрийн өмнө

- 4 мин уншина

“Багийн спортоор монголчууд амжилт гаргахад бэрх төдийгүй олон улсад тоглох мөрөөдөл” гэдэг байсан цаг ард хоцорчээ. Манай улсын сагсанбөмбөг, хөлбөмбөг, волейболын спортын тэмцээн, лигт гадаадаас легионер тамирчид ирж тоглосноор дотоодын лигийн чансаа сайжирч, дагаад зах зээл тэлж, спортын салбар хөгжиж буй. Тэгвэл ур чадвартай тамирчид маань ч гадаадын улс тэр дундаа Ази тивдээ үнэлэгдэж, урилгаар очиж тоглох болсон нь Монгол Улсын спортын хөгжил хэр түвшинд байгааг харуулах үзүүлэлт болоод байна.

Ингээд манай улсаас гадаад улсад мэргэжлийн түвшинд тоглохоор болсон тамирчдыг танилцуулъя.

Т.Хангал Азийн аваргуудын лигт олимп, Дэлхийн тамирчидтай тоглож байна

Волейболын спортын удам дамжсан тамирчин Тамираагийн Хангал Азийн аваргуудын лигт олимп, Дэлхийн шилдэг тамирчидтай эн зэрэгцэн тоглож байна. Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн хошой аварга, спортын мастер Т.Хангал анх 2022-2023 оны лигт Тайланд улсад легионер тамирчнаар тоглох урилга авсан билээ. Ингээд анхны жилдээ аварга болж, мөн шилдэг довтлогчоор шалгарч, “Үнэ цэнтэй” тоглогчоор тодорсон. Мөн энэ жил дахин алтан медаль хүртсэнээр Тайландын лигт хошой аварга болж, ур чадвараа батлан, эх орныхоо нэрийг гаргаж, амжилтаа ахиулсаар яваа шилдэг тамирчин юм.

Түүний хувьд яг энэ цаг мөчид “Nakhonratchasima VC” багийнхаа хамт Азийн аваргуудын лигийн шилдэг 8-д үлдээд байна. Тэрээр эхний тоглолтоо олимпын 2 удаагийн аварга Earvin Ngapeth эсрэг хийж, хэсгийн тоглолтуудын дараагаар нийт 21 оноо, довтолгооны 19 оноо авсан үзүүлэлтээр 3-р байрт жагссан.

Тэрээр Францын шигшээ багийн ахлагч, олимпын хошой аварга, 2 удаагийн MVP Earvin Ngapeth, Нидерландын шигшээ багийн ахлагч, энэ жилийн Японы лигийн MVP, супер од Nimir Abdel-Aziz ОХУ-ын тамирчин, “Лондон 2012” олимпын аварга Дмитрий Мусэрский, Польшийн шигшээ багийн довтлогч, Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Aleksander Śliwka, Японы шигшээ багийн ахлагч Южи Нишида, супер од Ран Такахаши, Словенийн шигшээ багийн ахлагч Tine Urnaut, Кубын шигшээ багийн ахлагч Miguel López гээд Дэлхийд нэрээ таниулсан олон шилдэг тоглогчдын хамт нэг талбайд өрсөлдөж байна.

Ч.Тэмүүлэн, Х.Мөнхтөр, Г.Отгонболд нар Вьетнамын дээд лигт тоглоно

Монголын сагсанбөмбөг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй. Энэ хэрээр дотоодын багуудын тамирчид ур чадвараа үнэлүүлж, легионер тамирчнаар гадаад улсад тоглож эхлээд байна. Тухайлбал: “Хасын хүлгүүд” багийн залуу тамирчин Ч.Тэмүүлэн Вьетнамын дээд лигийн “Сайгон хит” багт зээлээр тоглох болсон билээ. Тэрээр багтайгаа нэгдэж, албан ёсны танилцуулга нь гарч эхлэв. Ч.Тэмүүлэнгийн баг өнгөрсөн жил Үндэсний дээд лигийн аварга болсон. Ур чадвар нь өсөн нэмэгдэж, багтай хувь нэмрээ сайн гүйцэтгэж буй тамирчин юм.

Түүний араас Монголын оюутны лигийн мөнгөн медальт “ОТИС шилүүснүүд” багийн тамирчин Г.Отгонболд мөн Вьетнамын “Данан драгонс” багт нэгдээд байна. “Данан драгонс” баг өнөөдөр Г.Отгонболдыг албан ёсоор танилцууллаа. Оюутны дээд лигээс шууд гадаад улсын дээд лигт тоглохоор явж буй нь түүний ур чадвар ямар хэмжээнд байгааг харуулж буй тодхон жишээ яах аргагүй мөн.

Мөн “BCH Knights” багийн тамирчин Х.Мөнхтөр “На Транг долфинс” багт тоглохоор болсныг өнөөдөр зарлав. Түүнийг тал нутгаас заяасан хүч чадалтай, зоримог довтолдог хэмээн шинэ баг нь онцолсон байна. Ингээд манай улсаас сагсанбөмбөгийн спортоор 3 залуу тамирчин гадаадын лигт тоглохоор болж, эх орныхоо нэрийг сурталчилж байна.

Түүнчлэн эмэгтэйчүүдээс Монгол Улсын шигшээ болон “Улаанбаатар-Амазонс” багийн тоглогч О.Хулан Азийн хамгийн том лигийн нэг Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглосон. Тэрээр Хятадын Ухань хотын “Ухань Шенфан” багт нэг улирал тоглох гэрээ байгуулснаар гадаадын мэргэжлийн лигт тоглосон анхны монгол тоглогч болсон юм.

- Шинэ
- Хандалттай