Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
С.Лхамноржин: Хууль бусаар барилга нурааж, нөхөн олговор өгөх нэрээр газрыг минь дээрэмдэж байна
- 2025/05/15

- 45 цаг 59 минутын өмнө

- 7 мин уншина

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо буюу төв талбайн урд байрлах хуучин “Ленин” клубийн барилгыг 1929 онд барьж, ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлд 2006 онд барилгын доорх газар 10610 ам метр талбайтай гэж бүртгэгдэж, 2018 оноос хойш үйл ажиллагаа эрхлэгч, газар ашиглагчдад цөөнгүй өөрчлөлт орж эхэлсэн байдаг. Одоогоор тус газрын 749 м2 талбайг “Оргил МГЛ” ХХК эзэмшиж байна. Гэтэл тус компанийн барьж байсан барилгыг нийслэлийн зЗсаг даргын тамгын газар албадан нурааж, газрыг нь чөлөөлж байгаа юм. Энэ талаар “Оргил МГЛ” ХХК-ийн захирал С.Лхамноржинтой ярилцлаа.

-Танай компанийн барьсан барилгыг хууль бус газар барьсан гээд нурааж байна. Та бүгд үнэхээр хууль бус газар барилга барьчихсан юм уу. Анх яаж энэ газрыг авсан юм бэ?

Бид хууль бусаар газар авч, барилга бариагүй. Барилга барих зөвшөөрлийг яаж авдаг, яг тийм шатлалаар бүх шатны байгууллагын зөвшөөрлийг авсан. Монгол Улсын иргэн л бол хэн ч газар өмчилж, эзэмшиж болно. Хамгийн гол нь энгийн хүн хотын төвд газар авч болохгүй гэдэг хандлага байгаад байна. Ер нь энгийн хүн гэж яг юу юм бэ? Төр засгийн өндөр албан тушаалтан, томоохон компанийн эзэн ч гэсэн энгийн хүнтэй ижилхэн эрх тэгш байх ёстой. Манай компани тэнд нэг объектоо зарна гэсэн хүнтэй холбогдоод, банкнаас зээл авах дээрээ тулаад, ямар нэгэн аргаар хууль ёсных нь дагуу өмчилж авсан. Тэгэнгүүт газар авсан гэж ойлгоод байна. Биднийг авахад хоёр давхар объект байсан. Үл хөдлөхийн гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай 644 м2 үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч гээд улсын бүртгэлд бүртгэсэн улсын дугаартай. Үл хөдлөхийн гэрчилгээтэй байшингийн доорх газрыг үл хөдлөхөөс нь салангид авч үзэх боломжгүй. Үл хөдлөхтэйгөө газар нь хамтдаа байдаг. Тэгээд олон жил эзэмшсэн, ашигласан давуу талаараа хэрвээ тэр газар нь өөр хүнийхтэй давхцаагүй байх юм бол хүсэлт гаргаад талбайгаа нэмэгдүүлж болдог хуультай. Тийм утгаараа өмнөх эзэмшигч маань газраа нэмэгдүүлэх хүсэлт шүүхэд гаргачихсан байсан. Бид энийг худалдаж аваад, эрх залгамжлагч гэдгээр үргэлжлүүлээд, шүүхийн шийдвэрээр 749 м2 болгож газраа томруулж авсан. Тэгэхээр нийслэлийн засаг даргад хүсэлт гаргаад, энэ газрыг авсан юм биш. Шүүхийн шийдвэрээр баталгаажсан газар байхгүй юу. Тийм учраас үл хөдлөх хөрөнгө худалдаж, өмчилж авсан болохоор бид үүнийгээ баталгаатай манай газар гэж тайлбарлаад байгаа юм.

Хоёрдугаарт, уг компани зөвшөөрөлгүй барилга барьж байгаа гэж нийслэлийн ЗДТГ-ын дарга Амгалан тайлбарлаад байгаа. Зөвшөөрөлгүй хүн барилга барьж болохгүй гэдгийг ямар ч хүн мэднэ. Гудамжинд ТҮЦ тавихад ч зөвшөөрөл авдаг. Тэгэхэд хотын төвд А бүсэд зөвшөөрөлгүй барилга барих боломжгүй. Бид өнгөрсөн хугацаанд барилгын сууриа цутгаад, нэг давхар болгосон. Энэ нь нэлээн олон сарын ажил болсон. Манайх барилга барих бүх зөвшөөрлийг 2019 оноос эхлээд, албан ёсоор авсан. Жишээ нь: Архитектур төлөвлөлтийн даалгавар 2019 оны 12-р сарын 16-нд авсан байна. Энэ дээр 749 м2 эдэлбэр газартай, барилгажих талбай нь 521 м2, 28 давхар хүртэл, орчны барилгажилттай уялдуулах гээд заагаад өгчихсөн. Тэгээд хуучин обьектоо буулгаж байгаа. Обьект буулгах зөвшөөрөл, мөн барилга барих зөвшөөрөл энэ байна. Энэ бол яг үйлчилгээний барилга барих буюу барилгын ажил эхлэх зөвшөөрөл гэсэн үг.

Гуравдугаарт, энэ барилгыг буулгахыг, дээрээс нь газрын эрхийг нь хүчингүй болгох гурван шатны шүүхийн шийдвэр гарсан гэж яриад байгаа. Гэтэл манай энэ шүүхийн шийдвэрийг харуулаад яваад байгаа юм. Энэ ямар учиртай шүүхийн шийдвэр вэ гэхээр манайх 2019 оноос зөвшөөрлүүд авч байгаад, 2020 оноос барилгын ажлаа эхлээд явж байхад 2020 оны 10-р сарын 22-ны өдөр хот зөвшөөрөл өгсөн газар буюу Хот байгуулалт, хөгжлийн газраас “Танайхтай холбоотой ОХУ-аас гомдол, нот бичиг ГХЯ-д ирсэн учраас танай барилгын ажлыг түр түдгэлзүүллээ” гэсэн. Өөрөөр хэлбэл барилга эхэл гэсэн зөвшөөрлөө түр түдгэлзүүлэх буюу түр барихгүй байж бай гэсэн үг. Тийм учраас бид түдгэлзчихсэн барилгаа бариагүй байгаа. Тэгэнгүүт бид чинь хүлээгээд байхаар хугацаа яваад байдаг. Зуны гурван сар чинь дуусах гээд байдаг. Тэгээд өөрсдийнхөө хэмжээнд судлаад, энэ бол давхар эзэнтэй биш, ОХУ-д ямар ч хамаагүй юм байна гэдгийг өөрсдийн хэмжээнд нотолгоогоо олоод, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Тэр нь явсаар байгаад гурван шатны шүүхээр шийдэгдэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар барилгын ажлыг маань түдгэлзүүлсэн тэр захиргааны хэргийн актад л гомдол гаргасан. Энийг хүчингүй болгоод өгөөч гэж. Тэгэхээр гурван шатны шүүх түдгэлзүүлэх боломжгүй байна гэж гаргасан шийдвэр. Яагаад гэхээр үндсэн маргаад байгаа гол асуудал нь шийдэгдээгүй, ОХУ-ын гэх маргаан нь. Маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй учраас үүнийг үндэслээд танай түдгэлзүүлснийг болиулах боломжгүй байна гэсэн шийдвэр, энгийнээр. Тэгэхээр ОХУ бүх нотлох баримтуудаа олоод, “Энэ бол манай газар мөн юмаа” гэдгийг нотолчих юм бол шүүх цааш нь манай барилгын ажлыг түдгэлзүүлсэн талаар дахин хэлэлцээд, энэ барилга цаашаа явах юм байна гэсэн шийдвэр гаргана эсвэл үгүй юм байна гэсэн шийдвэрийг дараа нь гаргах болчхоод байгаа юм. Гэтэл үүнийг гуйвуулаад гурван шатны шүүх нь газрын эрхийг нь цуцлах буюу барилга нураах шийдвэр гарсан гэж тэр хүн яриад байгаа юм. Би яагаад ОХУ-ын газар биш вэ гэдгийг тайлбарлая.

1981 оны БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол гэж бий. Уг тогтоолыг 1994 оны 3-р сарын 22-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгочихсон. Тэгэхээр энэ газар ОХУ-д хамаагүй, энгийн байшин болчхож байгаа юм.

-Танайх энэ газартаа юу барихаар төлөвлөсөн юм бэ?

25 давхар Down Town буюу орчин үеийн соёл үйлчилгээний барилга барья гэсэн зураг төсөл хийлгэчихсэн байсан. Барилгын ажлын гол чухал хэсэг нь суурь байдаг. Өндөр давхрыг даах даац, хамгийн их үнэтэй арматур сууриндаа орно. Хоёр давхар суурь бүрэн хийгдчихсэн, дээшээ нэг давхраа бүтэн цутгачихсан байсан. Тэгээд ийм юм болохыг хэн ч мэдэхгүй, төсөөлөхгүй. Бид нэлээн хэдэн материал авсан байсан. Хоёр давхраа цутгаж байхад мужаанууд нь дараагийн давхрын бэлдцийг хийж байдаг ч юм уу, бүх ажил үргэлжилж байдаг. Тийм учраас маш олон материал нөөцөлсөн байсан. Ийм л юм болсон. Гэхдээ бид олон юм ярьж гоншгоноогүй. Шийдвэр нь гартал гээд маш хүлээцтэй 5 жил хүлээсэн. Одоо бид өөр хандах газар байхгүй учраас ОХУ маань тэр газраа тогтоолгоод, нэг тийшээ болоосой гэж хүлээж байна.

-Одоо танай газар ямархуу байдалтай байгаа вэ?

Биднийг очиход нөгөө том том ачдаг, нураадаг машинуудаа тавьчихсан, яг нөгөө нэг дээрэмдэх бүх үйл ажиллагаагаа хангачихсан. Бид мянга хашхираад дийлэхгүй. Цагдаагийн хамгаалалт доор манай барилгыг нүд ирэмхийн зуур шууд нураасан. Бүтэн өдөржингөө нураасаар байгаад одоогоор 50 хувийг нь нураачихсан байгаа. Тэгээд нөгөөдөр нь цагдаагийн хамгаалалт буусан үед нь ажил хийж байсан хүмүүсийг гаргаад, өөрсдийнхөө юмыг чадан ядан хамгаалсан. Одоогоор түр зогсолт хийгээд бидэнтэй уулзъя гэсэн. “ОХУ-тай холбоотой болохоор танайх энэ газрыг угаасаа авах боломжгүй. Хууль ёсны дагуу авчихлаа гэхэд та нар цаашаа үргэлжлүүлж барилга барих боломжгүй”. Яг тэр хүний өөрийнхөө амаар хэлж байгаа үгийг би хэлж байгаа шүү.” “Яагаад гэвэл та нарт зөвшөөрөл олгохгүй. Дахиад барилга барих зөвшөөрлийг чинь бид олгохгүй ээ. Тэгэхээр та нар бид нартай тохиролцоо хий. Нураасан барилгын чинь нөхөн олговрыг өгье” гэсэн. Бид тэдэнтэй тохиролцдог ч бай, тохиролцдоггүй ч бай, бид нарын өмч хөрөнгийг нураасан юм чинь үнэлгээний компанид хандчихсан байгаа. Үнэлгээгээ бол гаргана. Тэгээд бид нарт долоо хоногийн хугацаа өгсөн. “Энэ хоногт тохиролц, тохиролцохгүй бол үргэлжлүүлээд нураана” гэсэн. Яагаад эд нар хүч түрж, худлаа үнэн ярьж, энэ үйлдлийг хийсэн гэхээр яг л ийм юмыг гаргаж байгаа юм. Нэгэнт нураасны дараа нөхөн олговрыг чинь олгоё. Одоо газраа өгчих өө. Ийм л юм ярих гэж хүч түрсэн дээрмийн үйл ажиллагаа явуулсан. Тэрнээс биш хуулиараа явсан бол эд нарт тийм боломж байхгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм учраас л ийм үйлдэл гаргасан юм байна гэж би дүгнэж байна.

- Шинэ
- Хандалттай