Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий этгээдийг орлогоо нотлохыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд буй. Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.
О.Алтангэрэл: Өнгөрсөн жилүүдийн туршид дарга сайд, улс төрд нөлөөтэй гэж байсан улс төрийн албан тушаал хашиж байсан хүмүүстэй холбоотой эхнэр хүүхдүүдийнх нь элдэв тансаглалтай холбоотой дуулиан шуугианууд гарч байсан. Энэ өөрөө ямар нөлөөтэй байна гэхээр эргээд үнэнч шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс залуучууд хараад үүнийг даган дуурайх, ийм юм байхгүй бол гутрах гэдэг юм уу ийм нийгмийн үзэгдэл бий боллоо. Энэнээс ерөөсөө салах нэг арга байна гэж би сүүлийн 5 жил ярьж байна. Ерөөсөө улс хувийн хэвшилтэй юм ярихгүй, бизнес хийдэг хүмүүстэй юм ярихгүй, өөрсдөө баялаг бүтээдэг хүмүүстэй юу ч ярихгүй. Төрийн өндөр албан тушаал хашсан бол орлогоо нотол. Мөнгө чинь өөрөө мөртэй, татвар төлсөн байх ёстой. Дансаар дамждаг, гэрээ хийгддэг мөнгө бүгд мөртэй шүү дээ. Энэний хүрээнд асуудал орлогоо нотол. Хууль бус байх юм бол энийг хурааж авъя гэдэг хуулийн төсөл яриад явж байгаа. Хуулийн төсөл нэгдүгээр сарын 24-нд Засгийн газраас УИХ-д хүргүүлчихсэн хүлээж байгаа. Энэ асуудлыг бүрэн цогцоор нь шийдэхгүй бол хэд хэдэн удаагийн тохиолдлууд юм уу аливаа нэг үйл ажиллагаан дээр яваа биш одоо бүгдээрээ нэг цэвэршье гэж байгаа
Энэ хууль бүх хүнд үйлчилнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн байсан бүх хүнд хууль үйлчилнэ. Хуулийн төсөл ингэж явж байгаа. Хууль батлагдах юм бол өнөөдөр албан тушаал хашиж байгаа О.Алтангэрэл энд ажиллаж байгаа бүх хүмүүс шалгуулаад өнгөрсөн хугацаанд олон нийтдээ хариулт өгөөд явж байх ёстой. Дээрээс нь нэгэнт олон нийтээс шүүмжлэл гарч байгаа учраас энэ дээр Ерөнхий сайд өөрийн биеэр тайлбар өгөх байх” гэв.